Гадаад хэргийн сайд хоёр талын уулзалтууд хийв

Хуучирсан мэдээ: 2015.12.04-нд нийтлэгдсэн

Гадаад хэргийн сайд хоёр талын уулзалтууд хийв

Белград хотноо болж буй Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Сайд нарын зөвлөлийн 22 дугаар уулзалтад оролцож буй Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Унгарын Гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяартотай хоёр талын уулзалт хийж, хамтын ажиллагааны асуудлаар ярилцав.

Уулзалтын үеэр сайд Л.Пүрэвсүрэн хоёр улсын уламжлалт, найрсаг харилцаа сүүлийн жилүүдэд эрчимтэй өрнөж байгаад сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглээд 2014 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Унгарт, 2015 онд Унгарын Ерөнхийлөгч Янош Адер Монгол Улсад тус тус хийсэн айлчлалын дүнд хоёр талын хамтын ажилллагааны хүрээ, чиглэлээ тодотгосны чухлыг онцлов.

Худалдаа, эдийн засаг, боловсрол, байгаль орчны салбарын хамтын ажиллагааг улам бүр эрчимжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа Унгарын сайд Петер Сияяарто илэрхийлж, энэ зорилгын үүднээс 2016 оны эхээр Унгарын Ерөнхий сайд Монгол улсад айлчлах эрмэлзлэлтэй байгааг мэдээлэв.

Түүнчлэн сайд Л.Пүрэвсүрэн Беларусийн Гадаад хэргийн сайд Владимир Макейтэй уулзав.

Хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухалчлан анхаарах тухайлбал, Монгол-Беларусийн Засгийн газар хоорондын комиссын үйл ажиллагааг идэвхжүүлэх, өндөр түвшний айлчлал хэрэгжүүлэх чиглэлээр ажиллах талаар ярилцсан байна.

ЭХ СУРВАЛЖ: ГАДААД ХЭРГИЙН ЯАМ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж