“Чинээлэг малчин” хөтөлбөр Хэнтий аймагт хэрэгжинэ

Хуучирсан мэдээ: 2020.04.29-нд нийтлэгдсэн

“Чинээлэг малчин” хөтөлбөр Хэнтий аймагт хэрэгжинэ

“Чинээлэг малчин” хөтөлбөр Хэнтий аймагт хэрэгжинэ

“Чинээлэг малчин” хөтөлбөр Хэнтий аймагт салбараа байгуулж, тус аймаг дахь салбарын төлөөллөөр Засаг дарга асан Ж.Оюунбаатар томилогдлоо.

Хэнтий аймаг энэ жил таван сая гаруй толгой мал тоолуулжээ.  Гэвч малын тооноос илүү чанар, сүргийн бүтцэд анхаарч, бэлчээрээ хамгаалах нь малчдын хувьд тулгамдсан асуудлын нэг болоод буй. Тиймээс ч Хэнтий аймаг мал сүргээ эдийн засгийн эргэлтэд оруулах, бэлчээрээ хамгаалах, малчдын амьжиргааг дээшлүүлж, орлогыг нэмэгдүүлэх зорилгоор “Чинээлэг малчин” хөтөлбөрийг ийнхүү хэрэгжүүлэхэд бэлэн болоод байна.

Хэнтий аймаг 2,5 сая  хонин сүрэгтэй. Аймгийн өмнөд бүс нутгийн бэлчээрийн онцлогт тохируулан хонин сүргийг чанаржуулан өсгөх боломжтой бол хойд сумдад үхэр сүрэгт тулгуурласан бизнес загварыг бий болгох хэрэгтэй гэж тооцож байна. Нэг малчин өрхийг мянга хүрэхгүй малаар жилдээ 200-300 сая төгрөгийн орлоготой болгох нь энэ хөтөлбөрийн үндсэн зорилтуудын нэг юм. Харин Хэнтий аймгийн салбарынхан  нэн тэргүүнд малын үүлдэр угсааг сайжруулж, сүргийн бүтцийн 90 хувийг хээлтэгч мал болгох зорилт тавьжээ. Мөн илүү нугаламт, махны гарц өндөр эцэг малаар намар хээлтүүлгийн ажлыг зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Улмаар ирэх намар гэхэд олон улсын стандартад нийцсэн махыг гадаадад эксортлох ажлыг хариуцан ажиллахаар болжээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ГайхмаарГайхмаар
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж