Монгол-Туркийн Консулын III зөвлөлдөх уулзалт болов | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Монгол-Туркийн Консулын III зөвлөлдөх уулзалт болов

Хуучирсан мэдээ: 2015.12.04-нд нийтлэгдсэн

Монгол-Туркийн Консулын III зөвлөлдөх уулзалт болов

Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улсын Гадаад хэргийн яамд хоорондын Консулын III зөвлөлдөх уулзалт Туркийн нийслэл Анкара хотноо 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр болов.

Зөвлөлдөх уулзалтад монголын талын төлөөлөгчдийг Гадаад хэргийн яамны Консулын газрын захирал Б.Болд, туркийн талын төлөөлөгчдийг тус улсын Гадаад хэргийн яамны Консулын газрын захирал М.Самсар нар ахлаж оролцсон бөгөөд хоёр тал эрх зүйн туслалцаа, иргэд харилцан зорчих нөхцөл, консулын харилцаа болон иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах асуудлаар харилцан ярилцаж, санал солилцов.

Мөн зөвлөлдөх уулзалтын үеэр Бүгд Найрамдах Турк Улсын Гадаад хэргийн дэд сайд А.Наси Кору Консулын газрын захирал Б.Болдыг хүлээн авч  хоёр талын харилцааны асуудлаар санал солилцсон байна.

ЭХ СУРВАЛЖ: ГАДААД ХЭРГИЙН ЯАМ

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!