Хэдэн жилийн өмнө цахим орчинд тарсан үл мэдэгдэх нисдэг биет(ҮМНБ)-ийн гурван ч бичлэгийг Пентагон албан ёсоор нууцын зэрэглэлээс гаргасан нь тус нууцлаг байгууллага хүмүүсийн анхаарлыг юунаас сатааруулах оролдлого байв хэмээх эргэлзээ олны дунд төрөх болжээ.
АНУ-ын тэнгисийн цэргийн онгоцноос бичсэн гурван богино бичлэг энэ долоо хоногт цахим ертөнцийг шуугиулсан билээ. Тус бичлэгүүд дээр ҮМНБ буюу бидний нэрлэж заншсанаар нисдэг таваг өндөр хурдаар нисч буй нь харагддаг. Пентагон ийнхүү ҮМНБ-ийн гурван бичлэгийг албан ёсоор нууцлахаа больсон нь хүмүүсийн дунд маш их эргэлзээ, асуулт үлдээжээ.
Гэхдээ дээрх гурван бичлэг аль эрт алдагдаж, 2017 оны арванхоёрдугаар сараас 2018 оны гуравдугаар сар хүртэл цахим орчинд тарсан юм. Харин энэ удаад Пентагон тэдгээрийг албан ёсоор задруулах нь олон нийтийн дунд үүссэн эргэлзээг тайлах зорилготой гэжээ.
Гэвч ихэнх хүмүүс харь гаргийнхны тухай гайхширахын оронд батлан хамгаалах яам яагаад заавал одоо, хүмүүс цар тахал, эдийн засгийн хямралд өртөж, хэцүүхэн байгаа энэ үед цаг үетэйгээ холбоотой ажил хийхийн оронд гэнэт эдгээр бичлэгүүдийг албан ёсоор ил болгов хэмээн бодож, уурлаж байгаа аж. Тэд Пентагон ийнхүү шуугиан дэгдээснээр олон нийтийн анхаарлыг зориуд сатааруулж байна хэмээн үзэж байгаа гэнэ.
Харин чухам юунаас анхаарал сарниулж буй юм бол? Хүмүүс энэ асуултад өөр өөрийнхөөрөө хариулж, олон таамаг дэвшүүлжээ. Жишээ нь Пентагон ямар нэг аймшигтай зүйл хийснээ, америкчүүдын эрүүл мэндийг хамгаалахгүй байгаагаа, ямар нэг аймаар хууль батлах гэж байгаагаа нуух гэсэн оролдлого хэмээн хүмүүс таамаглаж байна. Мөн зарим нь удахгүй шинэ, маш хөнөөлтэй дайн эхэлнэ хэмээн эмээж, зарим нь Пентагон ийнхүү бичлэг задруулах нь хүмүүсийн харь гарагт итгэх, сонирхохыг бууруулах зорилготой байж мэднэ хэмээж байгаа ажээ.
Эх сурвалж: RT.COM
Холбоотой мэдээ