“Нягтлах тусам аюулгүй” аян зохион байгуулагдаж байна

Хуучирсан мэдээ: 2020.04.29-нд нийтлэгдсэн

“Нягтлах тусам аюулгүй” аян зохион байгуулагдаж байна

“Нягтлах тусам аюулгүй” аян зохион байгуулагдаж байна

Цагдаагийн Ерөнхий газар, Монголбанк, Монголын Банкны Холбоо болон арилжааны банкууд хамтран 2020 оны нэгдүгээр сараас эхлэн иргэд, олон нийтэд санхүүгийн гэмт хэрэг, залилан, луйвраас сэрэмжлүүлэх зорилго бүхий “Ятгах тусам нягтал” аяныг нэг сарын хугацаатай зохион байгуулсан.

Энэхүү аяныг мэргэжлийн байгууллагууд хамтын хүчээр амжилттай хэрэгжүүлсэний үр дүнд санхүүгийн гэмт хэрэг, луйвар, залилан 15.3%-иар буурсан юм. Тус аяны үргэлжлэл болгон “Нягтлах тусам аюулгүй” аян энэ сарын 20-ны өдрөөс  орон даяр зохион байгуулагдаж эхлээд байна.

“Нягтлах тусам аюулгүй” аянг Цагдаагийн ерөнхий газар, Монголбанк, Хаан банк  зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа юм.

Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэрэг жил ирэх тусам өсөх хандлагатай байна. 2017 онд 2,996, 2018 онд 5,372 гэмт хэрэг бүртгэгдэж байсан бол 2019 онд 7,821 гэмт хэрэг бүртгэгджээ. Улсын хэмжээнд үйлдэгдэж байгаа нийт гэмт хэргийн 16 хувийг залилах хэрэг эзэлж байна.

Та залилагчаас өөрийгөө хамгаалж чаддаг уу?

ЭХ СУРВАЛЖ: ЦЕГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж