Гурван удаагийн тусгай үүргийн нислэгээр 807 иргэнээ эх орондоо авчирна | News.MN

Гурван удаагийн тусгай үүргийн нислэгээр 807 иргэнээ эх орондоо авчирна

Гурван удаагийн тусгай үүргийн нислэгээр 807 иргэнээ эх орондоо авчирна

Гурван удаагийн тусгай үүргийн нислэгээр 807 иргэнээ эх орондоо авчирна

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу 04 дүгээр сарын 30-нд Сөүл-Улаанбаатар тусгай үүргийн нислэгээр бусад улсаас Сөүлээр дамжиж байгаа буюу транзитаар ирэх иргэдийг татан авах бол 05 дугаар сарын 01-нд БНСУ-аас хүндэтгэн үзэн шалтгааны улмаас эх орондоо ирэх хүсэлтээ өгсөн иргэдийг эх орондоо авчирна.

Эхний буюу 04 дүгээр сарын 30-ны Сөүл-Улаанбаатарын транзит нислэгээр 7 улсаас 273 зорчигч,  05 дугаар сарын 01-ний Сөүл-Улаанбаатарын нислэгээр БНСУ-д байгаа 271 зорчигч, 05 дугаар сарын 02-ны Франкфурт-Улаанбаатарын транзит нислэгээр 13 улсаас 263 зорчигч ирэх юм.

Өндөр настан, эрүүл мэндийн шалтгаантай, хөгжлийн бэрхшээлтэй, бага насны хүүхэдтэй, жирэмсэн гэсэн үндсэн таван шалгуураас гадна иргэдийн хүсэлт оюутнуудын нөхцөл байдлаас шалтгаалаад оюутнуудыг энэ удаагийн нислэгт хамруулж байна.

Мөн БНСУ-ын Хууль зүйн яамнаас визийн хугацаа хэтрүүлээд саатуулах байранд байгаа 33 иргэн, өршөөлийн аянд хамрагдаж байгаа 200 гаруй иргэнээсээ татан авах хүсэлтийг харгалзан нэрсийг гаргасан гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-04-29 66.181.177.31

Ireh gesen hunuus mash ih bnaa. Zuvhun tusgaarlah bairnii tulbur tulsun humuusiig avchraachee! Ariin haalgaar humuus avchrahaa boliyoo!! Yag unendee bayachuud darga nar yu ch tuldguin bnalee shdee.

Avatar

Зочин 2020-04-29 202.179.26.44

Эрх баригч намын сонгуулийн өмнөх шоу

Avatar

Зочин 2020-04-29 213.205.200.69

Sain saihniig husii

Avatar

Зочин 2020-04-29 213.205.200.69

Sain meder

Avatar

Зочин 2020-04-29 213.205.200.69

Soyoltoi baigaarai

Avatar

Зочин 2020-04-29 202.131.245.243

Угаасаа утааны улирлаар гадаадад гэр бүлээрээ өвөлждөг дарга, баячуудыг авч ирэх нь дээ. Дээр нь хятдад вирусийн халдвар тархсан сургаар эх орноосоо баруун руу гэр бүлээрээ зугтсан баян дүрвэгсэд нэмэгдэнэ.

Avatar

Ха 2020-04-29 103.14.38.132

Улс терд шургалсан хулгайчуудын ар гэрийнхэн л ирж байгаа болохоос амьдралаа шийдсэн нэг ч монгол ирэхгуй байгаа. Олсон хэдэн доллараа терийн хулгайчид хэн егехийг хусэх юм.

Avatar

Зочин 2020-04-29 122.201.21.231

nisgech mash ih achaalaltai amrah tsag baidagui. zahiral Dabaajab uzele untaraa amrah gesin chi ongots joloodoy uzeegui bolhoor yamar ih yadardagig medehgui shdee. yum bol shalihgui shaltagaar uzele demi yum yariad baiha bolimoor.

Avatar

Зочин 2020-04-29 122.201.21.231

uzele untaraa amarah gesin holiin zamd urt nisleg hiiged ih yadardag. amrah untah heregtei baidag. ene zolbin mongo reketleed uzele helehgui muuhai h**** yariad hetsuu yarshig yumaa.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж