Арктикт жолоочгүй камаз машинууд ажиллана | News.MN

Арктикт жолоочгүй камаз машинууд ажиллана

Арктикт жолоочгүй камаз машинууд ажиллана

Арктикт жолоочгүй камаз машинууд ажиллана

Гайхалтай хүчирхэг гэдгээрээ алдартай камаз ачааны машинууд Дакар Раллид оролцох машин, эд ангиудыг тээвэрлэхээс эхлээд маш олон салбарт хамгийн хүнд үүргийг гүйцэтгэн ажилладаг билээ. Харин энэ удаа энэ гайхалтай хүчирхэг машин Арктикын хатуу ширүүн уур амьсгалд жолоочгүйгээр ажиллах туршилтад оролцсон байна.

Урд, ард камер болон өөрийгөө жолоодох робот системээр тоноглогдсон камаз машинууд цас мөсөөр хучигдсан Арктикын газрын тос олборлох талбайд цаа бугануудтай зэрэгцэн давхиж, буй туршилтын бичлэгийг хөгжүүлэгч компани нь ил болгожээ.

Тус бичлэгийн гол дүр болсон өөрийгөө жолоодогч камаз машинууд нэг эгнээгээр нэг нэгнээсээ зай барин цувж, жолоочгүй хэр нь ямар ч аюулгүй ажлаа хийж байгаа нь гайхалтай. Тэд зүгээр л аюулгүй жолоодохоос гадна саадыг тойрох, огцом эргэлт гүйцэтгэх ч чадвартай аж.

Энэхүү камаз машины өөрийгөө жолоодох системийг хөгжүүлж буй компанийн мэдээлснээр дээрх бичлэг дээр гарч буй машинууд 2500 км замыг ямар ч асуудалгүй туулж, шалгалтад тэнцсэн ажээ.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-04-29 192.82.76.230

Орос арай болоогүй байхоо

Avatar

1 2020-04-29 66.181.161.84

https://uiz.io/PKPH 1

Avatar

123456 2020-04-29 49.0.212.235

Ий ямар аймаар сүнстэй кино шиг эд вэ. Хойд туйлын бүсэд таг харанхуй шөнө ямар ч жолоочгүй зорчигчгүй, тэгээд бас дизель тэрэгнүүд метр шахуу хунгар цасан дундуур гэрлээ ч асаахгүй сүлжилдэж яваад л, үстэй толгой арзайгаад явчлаа

Avatar

Зочин 2020-04-29 59.153.113.113

за путины пропогандистууд ээлжит тарих угаалтаа хийж байнадаа

Avatar

Зочин 2020-04-29 202.179.26.44

Шөнө жолоочгүй машин таарвал айхын байна

Avatar

Зочин 2020-04-29 49.0.213.170

Тэр хүйтэнд дизель мотортой юмнууд нь жоохон зогсоод царцаад ирэхээрээ асах уу тэгээд аан?

Avatar

Зочин 2020-04-29 192.82.72.56

chinii porter shig ym gej haa baihav dee. tusgai nuhtsuld taaruulsan baigaa.

Avatar

Иргэн 2020-04-29 202.179.8.4

Яагаад ийм хөгжилтэй юм бэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж