Гайхалтай хүчирхэг гэдгээрээ алдартай камаз ачааны машинууд Дакар Раллид оролцох машин, эд ангиудыг тээвэрлэхээс эхлээд маш олон салбарт хамгийн хүнд үүргийг гүйцэтгэн ажилладаг билээ. Харин энэ удаа энэ гайхалтай хүчирхэг машин Арктикын хатуу ширүүн уур амьсгалд жолоочгүйгээр ажиллах туршилтад оролцсон байна.
Урд, ард камер болон өөрийгөө жолоодох робот системээр тоноглогдсон камаз машинууд цас мөсөөр хучигдсан Арктикын газрын тос олборлох талбайд цаа бугануудтай зэрэгцэн давхиж, буй туршилтын бичлэгийг хөгжүүлэгч компани нь ил болгожээ.
Тус бичлэгийн гол дүр болсон өөрийгөө жолоодогч камаз машинууд нэг эгнээгээр нэг нэгнээсээ зай барин цувж, жолоочгүй хэр нь ямар ч аюулгүй ажлаа хийж байгаа нь гайхалтай. Тэд зүгээр л аюулгүй жолоодохоос гадна саадыг тойрох, огцом эргэлт гүйцэтгэх ч чадвартай аж.
Энэхүү камаз машины өөрийгөө жолоодох системийг хөгжүүлж буй компанийн мэдээлснээр дээрх бичлэг дээр гарч буй машинууд 2500 км замыг ямар ч асуудалгүй туулж, шалгалтад тэнцсэн ажээ.
Эх сурвалж: RT.COM
Холбоотой мэдээ