Энэ үгээр хүн төрлөхтний анхных болох олон улсын зохиомол хэлийг нэрлэдэг. Баварийн Литцельшгеттен хотын утга зохиолын сонин 1879 оны тавдугаар сарын нэгэн дугаартаа “Дэлхийн бүх үндэстний боловсролтой хүмүүст зориулагдсан дэлхийн хэл ба хэлний дүрмийн төсөл” нэртэй хавсралт гарсан байлаа. Үүнээс нэг жилийн дараа уг төслийг зохиогч даяанч лам, зохиолч, гүн ухаантан Иоганн Мартин Шлейер “Дэлхийн хэл волапюк” нэртэй сурах бичгийг хэвлүүлсэн байв. Тэр нэрийг “world”, “speak” гэсэн англи үгнүүдийн хувирлаар гаргаж иржээ. Волапюк хэлээр 1881 онд сонин хэвлэгдэн гарч байсан ба 1884 онд анхны олон улсын конгрессийг зохион байгуулсан байна.
Таван жилийн дараа нь волапюк хэлээр 30 сэтгүүл хэвлэгдэж, хэл сонирхогчдын 283 нийгэмлэг ажиллан дэлхийн олон оронд 210 мянган орчим хүн волапюкийг сурч эхлэжээ. Волапюк хэлийг герман хэлний лексикийн системээр бүтээн роман, герман үгнүүдээс бүтээсэн байв. Цагаан толгой нь стандартын латин үсэг дээр хэдэн эгшиг нэмсэн байлаа. Ламтан европ үгний үндсийг танигдахгүй болтол өөрчилснөөс үүдэн дүрэм болон үг бүтээх систем нь хэтэрхий ээдрээтэй болсон байв. Үйл үгийн хэлбэрүүд нь гэхэд л хэдэн мянга болсон байжээ. Шлейерийг 1912 онд нас барснаас хойш түүний волапюк унтарсан юм. Мөн Варшавын нүдний эмч Людовиг Заменгофын зохиосон “доктор Эсперанто” гэх илүү энгийн логик сайтай өрсөлдөгч хэл түүнд гарч ирсэн байлаа.
Волапюк гэж юу вэ?
Иоганн Мартин Шлейер