Хувийн хэвшлийн бүх ААН, ажилчдыг НДШ-ээс чөлөөлнө | News.MN

Хувийн хэвшлийн бүх ААН, ажилчдыг НДШ-ээс чөлөөлнө

COVID-19

Хувийн хэвшлийн бүх ААН, ажилчдыг НДШ-ээс чөлөөлнө

Хувийн хэвшлийн бүх ААН, ажилчдыг НДШ-ээс чөлөөлнө

Төрийн ордонд өнөөдөр /2020.04.29/ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, МАОЭХ-ны дэд ерөнхийлөгч Х.Ганбаатар, МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин нар хамтран Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хууль, хуулийг хэрэгжүүлэх журмын талаар мэдээлэл өглөө.


Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг “2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэлх зургаан сарын хугацаатай НДШ-ээс чөлөөлөх хууль батлагдсан. НДШ-ээс чөлөөлөх, ажилчдад санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай хууль дээрх хугацаанд хэрэгжинэ. Хувийн хэвшлийн бүх ААН, тэдгээрт ажиллаж байгаа даатгуулагчид, гадаадын хөрөнгө оруулалттай ААН, тэдгээрт ажиллаж байгаа даатгуулагчид, төрийн болон хувийн хэвшлийн бүх их дээд сургууль, тэдгээрт ажиллаж байгаа даатгуулагчид, төрийн бус байгууллагад ажиллаж байгаа даатгуулагчид энэ хуулийн үйлчлэлд хамаарч, НДШ-ээс зургаан сарын хугацаатай чөлөөлөгдөнө.

  • Нэгдүгээрт, коронавирусийн халдварын онцгой нөхцөлд бүх ААН, байгууллагын үйл ажиллагаа доголдож орлого нь буурсанд тооцож, дээрх хуулийн үйлчлэлд хамруулна.
  • Хоёрдугаарт, ААН, байгууллага нь хөдөлмөрийн болон ажил гүйцэтгэх гэрээгээр хөлсөөр ажилтныг ажиллуулж байгаа бол ажлын байраа хадгалж байгаа гэж үзэн энэ хуулийг хэрэгжүүлнэ гэсэн нэгдсэн ойлголттой байна.

Дээрх хуулийн дагуу сайн дураар даатгуулагч НДШ-ээс сарын 56 мянга 700 төгрөгөөс чөлөөлөгдөнө.

ААН, иргэний 2020 оны дөрөвдүгээр сараас есдүгээр сарын хооронд урьдчилан төлсөн НДШ-ийг буцаан олгохоор болж байна.

ААН, байгууллагууд НДШ-ийн төлөлтийнхөө сар бүрийн тайланг дараа сарынх нь 5-ны дотор ирүүлдэг. Тиймээс тавдугаар сарын 5-ны дотор тайлангаа цахимаар ирүүлсэн байх учиртай. Энэ тайланг үндэслэж, дээрх хэлсэн дөрвөн категорийн ААН, байгууллага шаардлага хангаж байгаа бол НДШ-ээс чөлөөлөгдөнө.

Бүх хувийн хэвшлийн байгууллагыг үйл ажиллагаа нь доголдсон гэж үзэж НДШ-ээс чөлөөлнө. Ямарваа нэгэн байдлаар ашигтай ажилласан гэдгээр нь ялгавартай хандахгүй гэсэн байр суурьтай байна.

Улсын хэмжээнд 1.1 сая ажиллагсад бий. Үүний 200 мянга нь төсвөөс цалинждаг. Үндсэндээ нийт ажиллагсдын 75 хувь нь НДШ-ээс чөлөөлөх хуульд хамрагдаж байна.

НДШ-ийн өртэй ААН нэгжүүд дээрх хуульд хамрагдахгүй гэсэн асуудал байхгүй. Өмнө нь НДШ-ийн өртэй байна уу гэдэг асуудлаас үл хамаараад онцгой нөхцөл байдалтай холбогдуулаад бүх хувийн хэвшлийн ААН хамаарна. Өмнөх өрнөөс хамаараад хуулийн үйлчлэлд хамаарахгүй гэсэн асуудал байхгүй. Харин Засгийн газар энэ хуулиас гадна НДШ-ийн өртэй байгаа ААН-үүдэд хугацаанд төлөөгүй байгаа НДШ-ийн төлөлтөд хүү бодохгүй гэсэн хуулийн өөрчлөлт орсон" гэлээ.

 

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

26 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЗОЧИН 2020-04-29 202.131.235.74

Сайдаа дүүрэг дээр таны үг ойлгоогүй, шийд гараагүй төлөөд ир гээд буцаагаад байна. Та нэг бүгдийг нь цуглуулаад яг тодорхой үүрэг өгөөд хэлээд өгөхгүй юу

Avatar

123456 2020-04-29 49.0.212.235

Энэ нэг луйварчин сөнөөсэй

Avatar

Сайн дурын датгуулагч 2020-04-29 182.160.37.29

Ажлаасаа 2, 3 , 4 сард гарсан хүмүүс 3 сарын 25-наас өмнө бүртгүүлээгүй бол хамрагдахгүй өөрсдөө мөнгөө төлнө гэж БЗД-ийн нийгмийн даатгалын байцаагч нар мөнгөө төлөөд ир гээд буцаагаад байна. Иргэдээ ингэж ялгаварлах байсан юм бол эртхэн хэлэхгй яасан юм бэ Ерөнхий сайд аа!!! Цаг нь болоогүй байхад ӨӨРӨӨ УЧИРАА ОЛОХГҮЙ БАЙЖ худлаа шоудаж бүгдийг чөлөөлнө төр даана гээд хүмүүсийг хүлээлтэд оруулж хохироочихлоо

Avatar

Болд 2020-04-29 192.82.78.152

БГД даатгалын байцаагч гэрээний зөрүүг төл гэсэн төлөх боломжгүй бол яах вэ

Avatar

Zo 2020-04-29 103.229.123.238

Bi sain duriin daatgal toldog.onoodor daatgalaa ulsaar toluuleed bichilt hiilgeed irlee.6sariig n shuud 57 600 r tolsonoir bichilt hiij ogson.tordoo bayarlalaa.mash ih dem nolj bn.bayan gol duureg

Avatar

Зочин 2020-04-29 203.91.114.244

мэдэхгүйэээ, маргааш цалин буухаар мэдэгдэх байлгүй дэээ

Avatar

zochin 2020-04-29 202.179.24.192

chymarsan, zudersen ard irgediig buur zovoochich umaa ene tor zasag !!!!, albaar meden budilj ,oor ooroor yrij tsag chugachaa avach gedeg . Ard irged chin unecheeriin tuildaj bas aidastai baidag. Ene tor zasag yagaad iim chuuramch um beeeee

Avatar

Зочин 2020-04-29 119.40.98.210

4,5 САРЫН САЙН ДУРЫН ДААТГАЛАА ТӨЛСӨН ХҮНИЙ ТӨЛСӨН ДААТГАЛЫГ ЯАЖ ЗОХИЦУУЛАХ ЮМ БОЛОО, МЭДЭХ ХҮН БАЙВАЛ БИЧИЖ ӨГНӨ ҮҮ, ХЭЛЖ ӨГНӨ ҮҮ,

Avatar

Зочин 2020-04-29 122.201.23.201

хөгийн новшууд ялгаврлаад

Avatar

Зочин 2020-04-29 103.14.38.98

Энгийн ажилчин түмэн ард иргэдийг ялгаварлахаа боль. Төрийн ч бай, хувийн ч бай байгууллагад одоо ажиллаж байгаа хүмүүсийн чинь ард тэр хямралд чинь өртөөд ажилгүй болсон, сул зогссон хүмүүс амаа ангайгаад хоол нэхээд байж байгаа. Ард нийтийг бүгдийг нь НДШ-ээс чөлөөлөх нь шударга хэрэг шүү…

Avatar

Иргэн 2020-04-29 103.57.92.150

Шаардлага нөхцөл гээд ойлгомжгүй , уймраа авгай шиг юм яриад хаврыг барлаа. Иргэдийн мөнгийг өөрөөс нь харамлаад яах вэ. Та нарыг хулгай хийж идээд байгааг бүгд л мэдэж байгаа шүү дээ.

Avatar

Цэцэгээ 2020-04-29 202.131.225.150

Банкинд ажиллаж байгаа хүмүүс яагаад хамрагддаггүй юм бэ. Тэд хууль хэрэгжүүлж ажиллаж байгаа жирийн ажил хөдөлмөр эрхэлж байгаа иргэд шүүдээ. Банкинд ажилд орсоноороо тэдний буруу байхгүй биздээ. Бүгд л ижилхэн амвдралтай хүмүүс шүү. Ялгарвлах хэрэггүй шүү. Мөнгөгүй банкгүй нэг алхаад үздээ .

Avatar

ө 2020-04-29 103.9.90.130

Юу ч болоод байгаан, нэг гарч ирээд л нэг өөр юм ярихын, журам нь өөрөөр гарчаад байхын,

Avatar

Зочин 2020-04-29 202.179.25.109

Хувиараа НДШ талдөг хүмүүс яах вэ?

Avatar

Зочин 2020-04-29 103.14.38.98

Та нар чөлөөлөгдөншд.. Дундуур орж ирээд самраад байх юм

Avatar

Hmm 2020-04-29 192.82.78.26

Ene sar todorhoigui bgaa geed niigemiin daatgal awaj l baina lee.

Avatar

Зочин 2020-04-29 202.179.27.46

Нийгмийн даатгалын нэг дарга эрүүл мэндийн даатгалаа төлнө гээд байсан. Сайд болохоор чөлөөлсэн гэх учрыг нь олохоо болилоо Дараа нь баахан торгуульд унах бий дээ

Avatar

Иргэн Амгалант 2020-04-29 150.129.140.30

ЕС нэг шийдвэр ярих, дараа нь ХНХ-н сайд нь өөрөөр ярина,одоо МҮЭ- нэмэгдэв үү.

Avatar

Зочин 2020-04-29 182.160.39.227

Хувийн хэвшлийнх бус зөвхөн төрийн бус байгууллагынхныг ндш ээс чөлөөлөх шийдвэр дээрээс ирлээ гээд байна шүү дээ, аль нь зөв юм бээ

Avatar

өхөхө 2020-04-29 192.82.64.212

хувийн хэвшлийн хягтлангууд яахаа ойлгохгүй, цалингаа тавихгүй байна шүү дээ. дагалдаад гарах журам нь гараагүй, ирээгүй гээд төвөгтэй юм бэ. бүтэн сар болоход нэгдсэн ойлголтод хүрэх боломжгүй юм уу? мэдээллийн хэрэгслийн мэдээнүүдээр чөлөөлнө л гэж гараад байгаа хэрнээ журмаараа өөр болзол тавиад байгаа юм биш үү дэээ. цалингаа авмаар байна шүү.

Avatar

Ха 2020-04-29 103.14.38.132

Ямар тевшинд тэнэг новшнуудыг албан тушаалд гаргасны гай одоо гарч байна. Енеедер монголын бух АА-н нэгжууд ажиллаж байна. Угуй гэж хуцааж, тугжрэл дээд цэгтээ хурлээ. Урд нь хуухдээ зееж байна гэж хуцаж байсан. Енеедер хэн нь хэнийгээ зееж байна. МУ ЭЗ-гаар сенех тевшинд ирсэн. Хамгийн гое нь хедеений оркууд буюу УБ-т такси, ТУЦ-д хог зарж байгаа хулгайчууд амьдарч байна.

Avatar

болд 2020-04-29 202.21.113.54

Монгол хэл үнэхээр хэцүү хэл юм аа. Эдний гаргасан мэдэгдлүүдийг ер ойлгохгүй юм. Төрийн байгууллагын ажилчдаас бусад бүх аж, ахуйн нэгж, ажилчдыг чөлөөлнө гээд хэлчихэж болохгүй л байдаг юм байх даа. Тайлбаууд нь ихдээд , ойлгомжгүй болоод ирэхээрээ л Но-той болдог доо

Avatar

ЗОЧИН 2020-04-29 202.131.235.74

Ухаан хүрэхгүй байна. 4 сарын 1-нээс тайлан өгөх юм уу, эсвэл хий тайлан цахимаар илгээх юмуу. огт бололцоогүй атлаа хий бичсэн тайланг дараа төлөх юм уу. Төлсөн нөхцөлд тэр мөнгөө дараа авах юм уу. Ийм утгагүй гаргалгааг хэн бодож олдог байна аа?

Avatar

Зочин 2020-04-29 66.181.170.162

Дээгүүр с** нар нь бөөн пооп, доодохууд нь хуулиа зөрчсөн журам гаргахаа л болчиоч. Үнэн мал шиг сданууд юма.

Avatar

зочин 2020-04-29 192.82.66.41

Энэ олон шилээ дарсан мэдэгдлээс нь ерөөсөө юм ойлгохгүй юм. Надад байна уу энэ нөхөрт байна уу хахаха
Жишээ нь би хувийн хэвшлийн байгууллагад ажилладаг бөгөөд би цалингаасаа төлдөг 12,5 хувийн НДШимтгэлээ төлөхиймүү төлөхгүй юмуу. хуулийг нь уншихаар зөвхөн байгууллага гэж уншигдаад байгаа. эд нар мэдэгдэл хийхээрээ байгууллагат ажиллаж байгаа ажичлин гээд байхын

Avatar

Дашаа 2020-04-29 66.181.161.95

Энэ нь 4-р сарын 1 нээс төр төлж өгнө гэсэн үг юм уу. Дэвтэр дээр бичилт хийгдээд. Эсвэл зүгээр л төлөхгүй байж болно гэсэн үг юм уу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж