“Ардчилсан хувьсгал 25-Бүтээн байгуулалт” үзэсгэлэнг гаргана | News.MN - Мэдээллийн эх сурвалж

“Ардчилсан хувьсгал 25-Бүтээн байгуулалт” үзэсгэлэнг гаргана

Хуучирсан мэдээ: 2015.12.04-нд нийтлэгдсэн

“Ардчилсан хувьсгал 25-Бүтээн байгуулалт” үзэсгэлэнг гаргана

Монгол Улсад Ардчилсан хувьсгал өрнөсний 26 жилийн ой, ардчиллын баярын өдрүүд арванхоёрдугаар сарын 6-10-ны өдрүүдэд тохиож байна. Монгол оронд ардчиллын анхны цуглаан болсон 1989 оны арванхоёрдугаар сарын 10-ны  өдрийг жил бүр Ардчиллын баяр болгон тэмдэглэж ирсэн уламжлалтай. Мөн 2000 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдөр Үндэсний Ардчилсан Нам, Социал-Демократ Нам, Шашинтны Ардчилсан Нам, Уламжлал Сэргэн Мандлын Намууд нэгдэж өдгөөгийн Ардчилсан намыг байгуулж байсан билээ.

Ардчилсан намын баярын өдрийн хүрээнд “Ардчилсан хувьсгал 25-Бүтээн байгуулалт” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн Төрийн ордны ёслол хүндэтгэлийн Баганат танхимд болох юм. Гэрэл зургийн үзэсгэлэнг Ардчилсан намын Хэрэг эрхлэх газар, “Гамма” агентлагтай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд үзэсгэлэнд Ардчилсан намын дарга З.Энхболд, Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр нар оролцох юм.

Мөн энэ өдөр уламжлал болгон зохион байгуулдаг “Ардчиллын төлөө” снукер биллярдын тэмцээнийг Жаргалан төвд зохион байгуулах юм байна.

Г.ДАРЬ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2015-12-04 182.160.37.38

МАХН мандтугай гэж ард түмэн хашгирч байгаа нь хэний гавьяа вэ? монголыг цөлмөсөн АН-ы гавьяа

Зочин 2015-12-04 182.160.37.38

АН-ы хулгайч нарыг нэг өдрийн өмнө ч гэсэн төрөөс зайлуулах хэрэгтэй. МАН олиггүй хулгайч нар нямдорж хүрэлсүх хүрэлбаатар нараасаа с*****

зочин 2015-12-04 150.129.142.254

АН арай ядан төрийн үйл хэргийг явуулж байна үүнийг энэ сонгуулиар болоиулж аваад баахан бие даагч нарт төрийн хэргийг атгуулах юм байхдаа тэр үед ард түмэн жинхэнэ том алдаа хийснээ ухаараад ардчисан намаа хэвээр нь сонгодог байж гээд л шогширцгоох байх даа

зочин 2015-12-04 122.201.31.9

Энэ доор бичсэн үхээрүүд МАХН-ын хулгайчууд хулгайгаа санаад үхлээ л дээ. Үхээч тэгээд. Монголд ардчилал хөгжсөн юм шүү Энхбаярын үхээрүүд ээ. Та нар л мэдэхгүй байж гэнэ.

Монголын ардчилал байгаамуу 2015-12-04 202.9.41.205

Анх гарч ирсэн энэ зурган дээрхи замаасаа өөр замаар явж одоо баахан гэдсээ чирсэн баян олигархи голдуу бүдүүн луйварчин баячууд болсон. ШУДАРГА ЁС хаана байна Монголд. Улстөрчдийн ар гэр , ахан дүүс найз нөхөд, мөнгий нь угаадаг хүмүүсээс бусад нь бараг ядуу амьдарч байна.

Зочин 2015-12-04 182.160.40.62

90 оноос хойшхи түүх бүхлээрээ хар бараан байгаад байдаг. ганцхан нам гоёчилж яриад яриад нэмэр алга. ард түмэн өмнөх нийгмээ магтаад байдаг. яамаар ч юм дээ. ардчилсан хочтой аз жаргалтай нийгэмд орсон тухай ардчилсан үлгэр нь замхарчихсан байдаг.

Зочин 2015-12-04 103.229.121.159

ИЧИЖ ҮХМЭРҮҮД ЯАЖ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ЯРЬЖ ЧАДАЖ БАЙНАА БҮТЭЭСНИЙГ ХУВЬЧЛАХ Л БОДЛОГО 25 ЖИЛИЙН ГОЛ ЗОРИЛГО БАЙСАН БИЗДЭЭ ОЙРЫН 3 ЖИЛД ТАВЬСАН ӨР ЗЭЭЛЭЭ Л БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ГЭЖ БОДДОГ ЮМ БАЙХДАА МОНГОЛ УЛС БҮТЭН ЖАРНЫ ТУРШ ЗЭЭЛЖ БҮТЭЭН БАЙГУУЛСАН ТАЙ ТЭНЦЭХ ХЭМЖЭЭНИЙ ЗЭЭЛИЙГ 3 ЖИЛД ҮРЖ ДУУСГААД БАЙГААГ ЮУ ГЭЖ ОЙЛГОХ ВЭЭЭ ЭНХБАЯР ТЭР ИХ ЗЭЭЛИЙГ ТЭГЛЭЭГҮЙ БОЛ ИНГЭЖ ИХ ЗЭЭЛ ӨГӨХ ХҮН Ч БАЙХГҮЙ БАЙЛАА