Оскар шалгаруулах журмыг өөрчилжээ

Хуучирсан мэдээ: 2020.04.29-нд нийтлэгдсэн

Оскар шалгаруулах журмыг өөрчилжээ

Оскар шалгаруулах журмыг өөрчилжээ

Америкийн кино урлаг болон шинжлэх ухааны академиас кино урлагийн шилдгийг шалгаруулдаг Оскар шагналын журмыг өөрчилснөө өнөөдөр /2020.04.29/ зарлажээ. Коронавирусийн халдварт өвчний цар тахлаас шалтгаалан АНУ төдийгүй олон улсад олон мянган кинотеатр хаалгаа барьсантай холбогдуулан Оскар шалгаруулах журамд өөрчлөлт оруулсан аж. Зөвхөн 2021 оны Оскарын шагналд хэрэгжих журмын дагуу нэр дэвшигч бүтээлүүд заавал кинотеатрт цацагдсан байх албагүй буюу онлайн платформоор нээлтээ хийсэн байхыг зөвшөөрчээ. Уг нь Оскар шагналд өрсөлдөх бүтээлүүд Лос-Анжелес хотын кинотеатруудад багадаа долоо хоногийн хугацаанд үзэгчдэд хүрсэн байх шалгууртай.

Хүлээлт үүсгэсэн Диснейн “Мулан” бүрэн хэмжээний кино болон “Троллууд дэлхийг тойрсон аялал”, Шинэ мутантууд ба бугын эврүүд” зэрэг олон кино коронавирусийн эсрэг хоригоос болж онлайнаар нээлтээ хийхээ зарласан билээ.

Тус академийн ерөнхийлөгч Дэвид Рубин болон гүйцэтгэх захирал Даун Хадсон нарын мэдээлснээр ирэх Оскарын шагналын шилдэг шилдэг дууны найруулга (Sound Mixing), дууны эффект (Sound Editing) хоёр номинацийг нэгтгэсэн байна. Оскар-2021 шагнал гардуулах ёслол ирэх 2021 оны хоёрдугаар сарын 28-ны Ням гаригт болох бөгөөд АНУ-ын “ABC” телевиз шууд дамжуулна.

Коронавирусийн халдвараас болж өнгөрсөн хэдэн сард “Тони Авардс”, “Каннын кино наадам”, “Биллборд” хөгжмийн наадам зэрэг томоохон фестивалиуд хойшлогдсон билээ.

Эх сурвалж: E Online, The Financial Times

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж