Цэргийн төв эмнэлгийн ажилтнуудад хамгаалах хувцас хандивлалаа | News.MN

Цэргийн төв эмнэлгийн ажилтнуудад хамгаалах хувцас хандивлалаа

Цэргийн төв эмнэлгийн ажилтнуудад хамгаалах хувцас хандивлалаа

Цэргийн төв эмнэлгийн ажилтнуудад хамгаалах хувцас хандивлалаа

Шинэ төрлийн коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор хэрэгжүүлж буй ажилд дэмжлэг үзүүлж “Сити Баз Консалтинг” компаниас Цэргийн төв эмнэлгийн эмч, сувилагч, албан хаагчдад  нэг удаагийн хэрэглээний хамгаалах хувцас 100 ширхгийг хандивлалаа. Тус байгууллага нь нийслэлийн Тээврийн үйлчилгээний газартай хамтран Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний чанар, стандарт, хөлс төлөлтөд хяналт тавин ажилладаг юм.

“Сити Баз Консалтинг” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Энхсайхан “Манай компанийн 200 гаруй ажилтан олон нийтийн эрүүл мэндийн төлөө эрсдэлтэй нөхцөлд, цаг завгүй ажиллаж байгаа Монголын анхны ууган эмнэлэг болох Цэргийн төв эмнэлгийн эмч, сувилагч, албан хаагч нарт чухал хэрэгцээтэй байгаа хамгаалах хувцас хэрэглэл хандивлах үйл ажиллагааг санаачлан хэрэгжүүлж байгаа юм. Бид энэ хамтын ажиллагаагаа улам өргөжүүлнэ. Монголчууд цар тахлын халдварыг хамтдаа даван туулна гэдэгт итгэлтэй байна” гэв.

Мөн Цэргийн төв эмнэлгийн Штабын дарга, хурандаа Н.Ганболд “ Улсын Онцгой комиссын шийдвэр, хуваарилалтын дагуу манай эмнэлэг тусгай үүргийн онгоцоор ирсэн 320 гаруй иргэнийг (жирэмсэн эх, эмэгтэйчүүд, хүүхэд) тусгаарлалт, ажиглалт, хяналтад авч, шаардлагатай тохиолдолд эмнэлэгийн тусламж үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Цэргийн төв эмнэлэгт  төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлүүдээс олон төрлийн хандив тусламж үзүүлж байгаа. Нийслэлийн нийтийн тээврийн салбарт үйл ажиллагаагаа явуулдаг  “Сити Баз Консалтинг” ХХК-иас бидэнд зайлшгүй хэрэгцээтэй, эрэлттэй байгаа хамгаалах хувцас хэрэглэлийг хандивлаж байгаа нь цаг үеэ олсон арга хэмжээ боллоо” гэсэн юм.

Л.ОЮУ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ХУУЧИН ЦЭРЭГ 2020-04-29 202.21.120.42

ГАНБОЛДЫН БАЙЖ БАЙГААГ ХАР ДАА, ЭМНЭЛЭГ ТӨЛӨӨЛӨӨД ОЧИЖ БАЙГАА ЦЭРГИЙН ХУРАНДАА ХҮН ШҮҮ ДЭЭ, ӨМНӨӨС НЬ ИЧЧИХЛЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж