Амны хаалт зүүгээгүй АНУ-ын дэд ерөнхийлөгч шүүмжлэлд өртөв | News.MN

Амны хаалт зүүгээгүй АНУ-ын дэд ерөнхийлөгч шүүмжлэлд өртөв

COVID-19

Амны хаалт зүүгээгүй АНУ-ын дэд ерөнхийлөгч шүүмжлэлд өртөв

Амны хаалт зүүгээгүй АНУ-ын дэд ерөнхийлөгч шүүмжлэлд өртөв

АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пенс өчигдөр /2020.04.28/ Миннесота мужийн Рочестер дахь Мэйо эмнэлгийн төв байранд зочлохдоо эмнэлгийн дотоод журмыг зөрчиж, ганцаараа амны хаалт зүүгээгүй нь шүүмжлэл дагуулж байна. Тус эмнэлгийн захиргаа амны хаалт заавал зүүх журамтайгаа дэд ерөнхийлөгч болон түүний дагалдагчдад анхааруулж байснаас твиттертээ нийтэлсэн ч удалгүй устгасан байна.

Майк Пенс мягмар гаригийн орой "NBC" сувагт ярилцлага өгөхдөө “Би АНУ-ын дэд ерөнхийлөгчийн хувьд байнга шинжилгээ өгч байгаа. Миний ойрын хүмүүс ч мөн коронавирусийн шинжилгээнд тогтмол хамрагдаж байна. Халдваргүй гэдгээ ингэж нотолж байгаа учир би эмнэлгийн ажилтнуудтай нүүрээ нуулгүй ярилцаж, талархал илэрхийлэхийг хүссэн” хэмээн тайлбарлажээ.

Тэрбээр Цагаан ордны коронавирусийн цар тахалтай тэмцэх ажлыг ахалж байгаа ба өмнө нь ч мөн хэд хэдэн томоохон арга хэмжээнд амны хаалтгүй оролцож байсан юм. Түүнчлэн АНУ-ын засаг захиргаа болон ДЭМБ-аас амны хаалт зүүхийг зөвлөж эхлэхэд Ерөнхийлөгч Дональд Трамп амны хаалт зүүх эсэх нь хувь хүний эрх хэмээн мэдэгдээд өөрөө зүүхээс татгалзаж байгаагаа илэрхийлж байсан билээ.

Эх сурвалж: BBC

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

хэхэ 2020-04-29 103.212.119.126

эд нар үнэн арчаагүй пизданууд юм аа

Avatar

Удирдагчид нь ийм юм чинь 2020-04-29 202.21.97.250

Хамгийн их тархах нь аргагуй ч юм даа

Avatar

Зочин 2020-04-29 202.179.26.44

Ерөнхийлөгчид нь ийм болохоор иргэд нь хэнэггүй байлгүй яахав. Тахал тархалгүй яахав

Avatar

Зочин 2020-04-29 202.126.89.187

Чалчаа трампын буруу

Avatar

zochin 2020-04-29 202.126.89.70

Oorsdoo darga nar ni amnii haalt zuuj olon tumniig urialah heregtei shu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж