Улсын харцага, начин цолтонгууд хандивын барилдаан хийнэ

Хуучирсан мэдээ: 2020.04.29-нд нийтлэгдсэн

Улсын харцага, начин цолтонгууд хандивын барилдаан хийнэ

Улсын харцага, начин цолтонгууд хандивын барилдаан хийнэ

Монголын Үндэсний бөхийн холбоо Монгол Улсын харцага, начин цолтой бөхчүүдийн дунд багийн халз барилдаан зохион байгуулах болсон тухай өнөөдөр/2020.04.29/ олон нийтэд танилцууллаа. Энэхүү хандивын сайн үйлсийн барилдаанаас олсон орлогыг Улсын онцгой комисс/УОК/ болон ХӨСҮТ-д цар тахлын голомтод ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудад хандивлах ажээ.

Барилдаан тавдугаар сарын 03-нд буюу ирэх Ням гаригт Юнивишний Unilive 88-р сувгаар болон DDISH-ийн DDISH live 900-р сувгаар 6000 төгрөгийн үнэтэйгээр шууд дамжуулагдах юм байна. Монгол Улсын харцага, начин цолтой бөхчүүдийн халз барилдаанд дараах бөхчүүд оролцохоор болжээ.

Үзэгч та бүхэн энэ цагийн шилдэг харцага, начингуудын халз барилдааныг гэр бүлээрээ тухлан үзэж, сэтгэлийн цэнгэл эдлэн, дархлаагаа дэмжээрэй. 2020 оны 01 дүгээр сарын сарын 27-ноос хойш Үндэсний бөхийн заал, танхимын барилдаан зохион байгуулагдаагүй бөгөөд энэ удаагийн онлайн халз барилдаан нь бөх сонирхогч үзэгч түмний хүлээлтэд нийцсэн барилдаан болж буйгаараа онцлогтой юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж