НӨАТ урамшуулал бизнес эрхлэгчдэд халтай гэв | News.MN - Мэдээллийн эх сурвалж

НӨАТ урамшуулал бизнес эрхлэгчдэд халтай гэв

Хуучирсан мэдээ: 2015.12.04-нд нийтлэгдсэн

НӨАТ урамшуулал бизнес эрхлэгчдэд халтай гэв

Ирэх сарын 1-нээс монголчууд худалдан авсан бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ төлбөрт нэмж төлсөн татварынхаа хорин хувь буюу нийт төлбөрийнхөө хоёр хувийг буцаан авдаг болно. Дээрээс нь сар бүр хоёр тэрбум төгрөгийн өртөгтэй урамшуулалд сугалаанд оролцож, мөнгө хожно. Улсын төсвөөс нэг тэрбум гаруй төгрөг зарцуулж хийсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын системээр төр зах зээлд мөнгө төлөлгүйгээр нууцаар оролцдог далд наймаачдыг ил болгох, мөн одоогийн НӨАТ-аас төсөвт бүрдүүлэх мөнгөн дүнг нэмнэ гэж тооцсон. Гэхдээ энэ шийдвэр бизнес эрхлэгчдийг элгээр нь унагаах, эрүүлээр өрсөлдөх чадваргүй болгох нэг зам гэж эдийн засагч А.Цолмонтуяа тодорхойлж байна.

Монгол Улсад 620 мянга орчим иргэн, аж ахуйн нэгж тус тусын салбартаа бизнес эрхэлдэг. Эдгээрээс 3.5 хувь буюу 21 мянга орчим нь НӨАТ-ыг төлдөг. Үлдсэн 600 мянга орчим нь татвар төлдөггүй. Жишээгээр тайлбарлавал, 1000 төгрөгийн үнэтэй аягийг НӨАТ төлөгч бизнесмэн 1100 төгрөгөөр иргэдэд худалддаг. Өөрөөр хэлбэл, НӨАТ төлөгчид тухайн бүтээгдэхүүний үндсэн үнэ дээр 100 төгрөг нэмж, татварынхаа хувийг олж авдаг. Ингэснээр иргэд яг адил мөртөө өөр өөр үнэтэй аяганы аль хямдыг авахыг зорино. Харин НӨАТ-аас урамшуулал авдаг болвол 100 төгрөг нэмж зардаг газрыг сонгож, төлсөн төлбөрийнхөө хоёр хувийг буцаан авч, мөнгө хожих сугалаанд оролцохыг илүүд үзнэ. Энэ нь жижиг бизнес эрхлэгчдийг орлогогүй болгох аж. Орлогогүй болсон тухайн жижиг дэлгүүр цайны газрууд одоогийн байгаа үнээ хямдруулж, эрүүл бусаар өрсөлдөхөөр өөр зам үлдэхгүй нь. Эргээд энэ нь татварын үнийг шингээж бүтээгдэхүүнээ борлуулдаг үнэтэй дэлгүүр, үйлчилгээний төвийг үйлчлүүлэгчгүй болгох гээд бизнес эрхлэгчдийг хоёр талаас нь арчиж, унагах эрсдэлтэйг  эдийн засагч хэллээ.

Гадаадын улс оронд НӨАТ-ын тухай хуулийг бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдээ дэмжих гэж хэрэгжүүлдэг. Тухайн хууль нь үйлчилгээ эрхлэгчдэдээ татварын дарамт болон очдоггүй. Гэтэл Монгол Улсад тус хууль эсрэгээрээ үйлчилдэг гэж судлаач Л.Баярдалай ярилаа.  Япон улсыг жишээ болгон татвал 100 төгрөгийн өртөгтэй барааны 80 хувь буюу 80 төгрөгийг татвараас чөлөөлж, үлдсэн 20 төгрөгт 17 хувийн татвар ноогдуулдаг байна. Харин манай улсад 100 төгрөгийн өртөгтэй бараанд бүхэлд нь 10 хувийн татвар оноодог аж.

Иргэд НӨАТ шингэсэн үнэтэй бараа авч түүнийхээ дөнгөж хоёр хувийг буцаан авснаас татвар ноогдоогүй хямд үнэтэй барааг сонгож байх нь тэдэнд ашигтай. Энэ нь ч нөгөө талдаа бизнес эрхлэгч, баялаг бүтээгчид эрүүлээр өрсөлдөхөд зөв алхам болдог байна. 

Д.УЛАМБАЯР

Зураглаач Ц.АРИУНБОЛД

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2015-12-04 59.153.113.77

ЗӨВ ШҮҮ

зочин 2015-12-04 203.91.116.34

НӨАТ-ыг бараг бүгдээрээ төлж байгаа шүү , тийм учир хасалтаа л их тодорхой болговол хохиролгүй байхаа 50% ийг хасалтаар хасдаг байвал яасан болоо зардалын баримтаа тэр болгон байгууллагууд өгөхгүй байна шүү дээ арай л хувь нь их болоод байна шүү

А.Цолмонтуяа 2015-12-04 103.57.95.23

Надтай уулзах, утсаар ярих, санал бодолоо илэрхийлэх бол 99098369 утсаар холбогдоорой. Юм хийсэн, хийх гэж тэмүүлж байгаа нэгнийгээ татаж унагаахгүй байхыг хүсье. Энэ нэвтрүүлгийг бэлтгэсэн сэтгүүлчидрүү бүү дайраарай. Харин надтай холбогдож юу ч гэж хэлж болно. Хамтаараа энэ асуудлыг цэнхэр дэлгэцийн өмнө ярилцвал миний бие баяртай хүлээж авах болно. Хүндэтгэсэн А.Цолмонтуяа

А.Цолмонтуяа 2015-12-04 103.57.95.23

уучшүтэлцээтлаарай эсэргүүцэж байгаа хүмүүс ямар ажил хийдэг юм бол. Та лав бизнес хийдэггүй байх, дээр нь бас оюуны мэлмий тань гэгээрээгүй бололтой. Аливаа зүйлд алсын хараа, утга чанарын харилцан шүтэлцээт холбоос байдаг. Олон талаас нь асуудлыг харилцан шүтэлцээгээр нь авч тооцож үзээд эргээд өөрийн дүгнэлтэй бичээрээ. энэ мэтчилэн ахар богино ухаанаар асуудлыг ярьвал өөрөө хохирдог болохыг тунгаана биз дээ. Яг үнэн мөн чанар нь НӨАТ-ын хууль Монгол улсын эдийн засгийг унагаж өнөөдрийн эдийн засгийн хямрал, та бүхний яриад байгаа далд эдийн засгийг бий болгосон гэдэгийг баттай эх сурвалжаас тооцож гаргасан хүний хувьд хэлэх байна . хэрэв санал зөрж байгаа бол цэнхэр дэлгэцийн өмнө таныг урьж байна. Таныг хүндэтгэсэн А.Цолмонтуях

Зочин 2015-12-04 202.9.41.245

ediin zasagch gej nerluuleheesee zarim humuus ichmeer ym, deer ni ene setguulch gui naad huulia sudal eldev ym saraach,

А.Цолмонтуяа 2015-12-04 103.57.95.23

Сайн байна уу ? Тантай ярилцах хүсэл төрөөд энэ хариуг илгээлээ. Та ямар их хилэнтэйгээр үүнийг бичив ээ ? Яагаад Та ингэтлээ их хилгэнээд байна аа. Та юу хийдэг хүн бэ ? Танд зөвлөхөд энэ их хилнэгнээ жаахан дараад дахин бодож үзэхийг зөвлөмөөр байна. Учир нь уур хилэн таныг өөрийг тань зовооно. дээр нь бас ухаан тань муудна шүү. Дахин тунгааж үзээд хариу бичээрээ. Танд өөрийн санал бодолоо шууд бичсэнд баярлалаа. Хүндэтгэсэн А.Цолмонтуяа

zochin 2015-12-04 202.9.41.245

манайханы жилд татвараас нуудаг 4 их наяд тегрегийн орлогыг ил болгох том ач тустай хууль шvv дээ, жирийн иргэд( татвараас орлогоо нуудаггуй бол шvvдээ), улс хоер хожино гэсэн vг

А.Цолмонтуяа 2015-12-04 103.57.95.23

Сайн байна уу? санал бодолоо илэрхийлсэнд баярлалаа. Та ямар тооцоогоор яаж 4 их наяд төгрөгийн орлогыг ил болгохыг хэлж өгнө үү.

Зочин 2015-12-04 119.40.100.222

iim utgagui, teneg yum bichij suuhaasaa icheechee ulambayaraa

А.Цолмонтуяа 2015-12-04 103.57.95.23

Сайн байна уу ? Та. Танаас зарим нэг зүйлийг тодруулахыг хүсч байна. Энэ нэвтрүүлэг яагаад танд таалагдсангүй вэ ? ухаанаар, учир зүйгээр нь тайлбарлаж өгнө үү. Таныг хүндэтгэсэн А.Цолмонтуяа

Зочин 2015-12-04 103.229.121.104

Манай ард тумэн агуу хумуус.харин 76 бол адгийн .....хэлэх уг олдохгуй..

zochin 2015-12-04 103.57.94.182

suirtcgee

Зочин 2015-12-04 202.179.26.61

Bugdeeree NUAT tatvar tulugch bolood huvii n bagasgah heregtei sh dee

А.Цолмонтуяа 2015-12-04 103.57.95.23

Сайн байна уу та. НӨАТ яагаад хэрэгтэй гэж тодорхой тайлбарлаж өгнө үү. Хүндэтгэсэн А.Цолмонтуяа

Зочин 2015-12-04 202.179.18.253

Маш Зөв. Бат- үүл мал ийм ажил хийгээд байгаан.

Зочин 2015-12-04 202.179.18.253

Маш Зөв. Бат- үүл мал ийм ажил хийгээд байгаан.

Зочин 2015-12-04 202.179.18.253

Маш Зөв. Бат- үүл мал ийм ажил хийгээд байгаан.

РАВДАН 2015-12-04 202.70.46.220

ТАТВАРЫНХАН ӨӨРСДӨӨ Ч НӨАТ ХУДАЛДААНЫ АЛБАН ТАТВАРЫНХАА ЯЛГААГ ОЙЛГОДОГГҮЙ ШДЭЭ. ЗА ЯАХАВ РАВДАН БИ АРГЫГ НЬ ОЛНО ДОО!