Согтуу теннисчин Радваньская үдэшлэгээс…

Хуучирсан мэдээ: 2015.12.04-нд нийтлэгдсэн

Согтуу теннисчин Радваньская үдэшлэгээс…

Фото: pudelek.pl

Польшийн теннисчин бүсгүй Урсула Радваньскаяг өөрийн эгч дэлхийн тав дахь чансааны теннисчин Агнешка Радваньскаягийн найз залуу Давид Цельтагийн төрсөн  өдрийн үдэшлэг дээрээс өргөн авч гарсан тухай Se.pl. сайт мэдээлжээ.

Варшава хотын төвийн нэгэн шөнийн клубт төрсөн өдрийн баяраа хийсэн гэнэ. Эх сурвалжийн мэдээгээр теннисчин хэтэрхий их оргилуун дарс, архи хольж уугаад согтсон аж. Хөл дээрээ зогсох чадваргүй болсон түүнийг эгчийнх нь найз залуу нь өргөн гарсан байна. Тэднийг согтуу гээд хөлсний тэрэг зогсохгүй байжээ. Хосууд нэлээдгүй удаан  хүлээж байж явцгаасан гэнэ.

Урсула Радваньская 24 настай бөгөөд WTA-гийн чансаанд 94-рт байдаг. Тэрээр хос тоглолтын тэмцээнд нэгэн удаа ялж байсан гэнэ. Харин түүний эгч Агнешка нь хоёр насаар ах бөгөөд WTA-гин тэмцээний 17 цолтой.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж