“Монголчууд хамтдаа хүчтэй” уриатай хүмүүнлэгийн аяныг өрнүүлж байна | News.MN

“Монголчууд хамтдаа хүчтэй” уриатай хүмүүнлэгийн аяныг өрнүүлж байна

“Монголчууд хамтдаа хүчтэй” уриатай хүмүүнлэгийн аяныг өрнүүлж байна

“Монголчууд хамтдаа хүчтэй” уриатай хүмүүнлэгийн аяныг өрнүүлж байна

Бельгийн хаант улсад  ажиллаж, амьдарч байгаа иргэд болон үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын нэгдсэн зөвлөл хамтран “Монголчууд хамтдаа хүчтэй”  уриатай хүмүүнлэгийн аяныг өрнүүлж байна.

Аяныг 2020 оны 03 дугаар сарын 29-ээс эхлүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 2.855 мянган евро буюу 8 656 000  төгрөгийн мөнгөн болон эд материалын тусламж цугларчээ.

Хандиваар цугларсан мөнгөн болон эд материалын тусламжийг бичиг баримтаа хүлээнгээ ажиллаж амьдарч байгаа ямар ч орлогын эх үүсвэргүй, өрх толгойлсон олон хүүхэдтэй ээж, аав, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүсэлтийг үндэслэн тусламж үзүүлж байна.

Хандив, тусламжийн үйл ажиллагааг Онцгой байдлын байгууллагын ахмад ажилтан, бэлтгэл ахмад С.Намжилсүрэн удирдан зохион байгуулж байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2020-04-29 66.181.161.98

Бельги улс гэлтгүй Европын бүхий л улс оронд байгаа Монголчууд тун хэцүүхэн нөхцөл байдалд орлоо шүү. Байрны түрээс бас ажилгүй болсон энэ тэр гээд л бөөн асуудал байна даа.

Avatar

MT 2020-04-29 195.46.106.46

BAYAR HURGIE.AMJILT

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж