Муллах Ахтар Мансур буудалцаанаар үхлийн шарх авсан байв
Афганистаны “Талибан” хөдөлгөөний лидер Муллах Ахтар Мансур нас барсан тухай “Синьхуа” агентлаг мэдээлжээ. Мансур бусад хээрийн дарга нартай муудалцан буудалцах үеэр үхлийн шарх авсан байна. Түүнийг нас барсан тухай Афганистаны албан ёсны эх сурвалж өнөөдөр батлан дамжуулсан байна.
“Талибан” хөдөлгөөний өмнөх лидер мулла Мохаммед Омар амь үрэгдсэний дараа Мансур уг бүлгийг толгойлох болсон юм. Тэр цагаас хойш уг хөдөлгөөн дотор хоёр бүлэглэл хоорондоо дайсагнах болжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР