Ираны зэвсгийн хоригийг сунгах уу, цуцлах уу?

Хуучирсан мэдээ: 2020.04.29-нд нийтлэгдсэн

Ираны зэвсгийн хоригийг сунгах уу, цуцлах уу?

Ираны зэвсгийн хоригийг сунгах уу, цуцлах уу?

Ираны эсрэг 2015 онд тавьсан зэвсгийн хоригийг хугацаагүйгээр сунгах тогтоолын төслийг АНУ боловсруулан, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд өргөн барьжээ. Харин ирэх аравдугаар сард хугацаа нь дуусах хоригийг цуцалж, Иранд зэвсэг худалдах сонирхол ОХУ-д байгаа нь нууц биш хэмээн АНУ-ын албаныхан мэдэгджээ. Тогтоолын төслийг ирэх тавдугаар сард Эстони улсаас Аюулгүйн зөвлөлийг даргалах ээлж болохоор санал хураахаар төлөвлөжээ. Умард Атлантын цэргийн эвсэл (NATO) байгууллагын гишүүн Эстони нь Ираны цөмийн хэлэлцээрт оролцоогүй, АНУ-ын ойрын холбоотон юм. Харин ОХУ-ын талаас Ираны цөмийн хөтөлбөрийн гэрээнээс АНУ гарсан хэр нь зэвсгийн хоригийн сунгах асуудлыг өргөн барьсан нь зохисгүй хэмээн шүүмжилжээ. АНУ нь 2018 онд цөмийн хөтөлбөрийн гэрээнээс гарч, Ираны эсрэг эдийн засгийн хоригоо сэргээсэн юм.

Иран болон "P5+1" бүлэг хоорондын 2015 онд байгуулсан Тегераны цөмийн хөтөлбөрийн гэрээнд зэвсгийн хоригийг тусгаагүй боловч Иран тус хоригийг цуцлахыг удаан хугацаанд шаардаж иржээ. Гэвч Иран улс нь цөмийн хөтөлбөрийн гэрээний хэд хэдэн заалтыг зөрчиж, хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа тул Олон улсын цөмийн энергийн агентлагаас зэвсгийн хоригийг цуцалж болохгүй гэх байр суурийг илэрхийлж байв.

Үүний зэрэгцээ ОХУ, Хятад болон зөвлөлийн бусад гишүүд Ираны эсрэг АНУ-ын эдийн засгийн хориг нь газрын тосны экспортыг хумьж, тус улсын эдийн засгийн ноцтой гэмтээж буйг шүүмжилжээ.

Эх сурвалж: Associated Press

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж