Э.Үүрцайх: Хасагдсандаа харамсах зүйл алга | News.MN

Э.Үүрцайх: Хасагдсандаа харамсах зүйл алга

Э.Үүрцайх: Хасагдсандаа харамсах зүйл алга

Э.Үүрцайх: Хасагдсандаа харамсах зүйл алга

The Voice of Mongolia шоу нэвтрүүлгийн Knock Out шатны эхний дугаар өнгөрөгч ням гаригт /2020.04.26/ үзэгчдэд хүрэхэд Д.Отгонбаяр шүүгчийн “Monster” багийн таван оролцогч үзүүлбэрээ үзүүлж, хоёр нь дараагийн шатанд тэнцсэн. Тодруулбал, Б.Оюу шүүгчийн сонголтоор, А.Энх-Ингүүн үзэгчдийн саналаар шалгарсан юм. Харамсалтай нь өвөрмөц хоолойтой Э.Үүрцайх шоугаа үргэлжлүүлэх боломжгүй болсон ч үзэгчид түүнийг “Ард түмний ялагч” хэмээн үнэлж байна. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе.


-Энэ өдрийн мэндийг хүргэе. Э.Үүрцайхын хувьд “The Voice of Mongolia" шоу нэвтрүүлгийн дараагийн шатанд тэнцэж чадсангүй. Өөртөө хэр итгэлтэй байв. Дүн гарахад сэтгэлээр унасан уу?

-Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Э.Үүрцайх гэдэг. Одоо 21 настай. Миний хувьд үнэндээ өөртөө тийм ч итгэлтэй байж чадаагүй ээ. Анх “The Voice of Mongolia” шоу эхэлснээс хойш багаараа бэлтгэл хийх хүртэл өөртөө маш их итгэлтэй байсан. Тэгээд арваннэгдүгээр сард бичлэг дуусч, халз тулааны шат эхлэхэд өөрийгөө сул оролцогч гэдгээ мэдэрсэн. Манай багийнхан маш чадварлаг, хүчтэй байсан. Багийнхан маань урлагийн ертөнцөд орсон учраас өөрсдийгөө бүрэн дайчилж эхэлсэн. Миний хувьд цав цагаан цаас шиг л байсан. Тэгээд мундаг залуусын дунд орсноор бэлтгэлийн хугацаанд маш их сайжирсан.

Би халз тулааны шатанд хангалттай хэмжээнд дуулж чадаагүй. Хамтрагч маань надтай үргэлж ярилцаж, дуулах ур чадвар, сэтгэл зүйн хувьд дэмжин яг л ах дүүс шиг болцгоосон. Миний хувьд багаасаа хол тасархай хоцорч байгаа юм шиг санагдаад, маш их хичээсэн. Дууг зөвхөн хоолойгоороо бус зүрхээрээ урлаж дуулах ёстой, тайзан дээр хэрхэн дуулах зэрэг маш олон сул талыг минь багийнхан засч өгсөн. Мөн надад маш их урам өгсөнд баярладаг. Халз тулааны дараагаар хөл хорио тогтоосон учраас бөөндөө бэлтгэлээ хийхээ больсон. Дундаа 20 минутын зайтай нэг нэгээрээ ирж, бэлтгэлээ хийдэг болсон.

Манайхан бие биедээ итгэж, бэлтгэлээ сайн хийсэн. Шүүгчийн маань шүүрч авсан хоёр оролцогч маш хүчтэй байсан. Нэг мэдэхэд л багийнхантайгаа уусч, их дассан. Отгоо шүүгч  “Анхнаасаа та хоёр маань мангасууд байсан байна шүү дээ”гэж хошигнож хэлдэг. Миний хувьд хүчтэй оролцогч дунд байгаа болохоор өөрийгөө хасагдаж магадгүй гэж бодсон. Гэхдээ тайзан дээр гараад бүх чадлаараа хичээх ёстой гэдгээ ойлгосон. Манай багийн таван оролцогчийн үзүүлбэр жигд, бэлтгэл бүрэн хангагдсан учраас эхлэл маш гоё байлаа. Надад хасагдсандаа харамсах зүйл алга. Цаашдаа уран бүтээлээ үргэлжлүүлнэ.  “Төрмөл хоолойгоо ашиглах хэрэгтэй”, “Чи бол яах аргагүй урлагийн хүн байна” гэж дэмждэг хүмүүстээ баярлалаа. Отгоо шүүгч маань миний авьяасыг олж харж, урлагаар явах ёстой хүн гэдгийг минь ойлгуулж өгсөн.

Ер нь хэзээнээс дуулж байв. Дуунд дуртай болсон, дуулж эхэлсэн түүхээсээ хуваалцаач?

-Бага ангид байхдаа сургуулийн урлагийн үзлэгт ангийнхаа хамтлагт дуулдаг байлаа. Хамтлагаараа нэлээд амжилттай дуулж, Улсын шилдэг хамтлаг хүртэл болж байсан санагдана. Хамтлагийн гишүүд дундаа би муу дуулдаг нь байсан./инээв/ Тэр цагаас хойш нэг хэсэг дуу дуулахаа больж, дуу сонсохоо больсон. Тэгээд анх 2012 онд гадаадын “The voice” шоу нэвтрүүлэгт дуулж буй гэлэнмаагийн бичлэгийг youtube сувгаас үзээд, дагаж дуулдаг болсон. Өмнө нь би хагас өнгөөр буюу намуухан дуу дуулдаг байсан. Нэг өдөр дүүгээ аргадах гээд “Frozen” хүүхэлдэйн киноны дууг дуулж өгтөл намайг “Чанга дуулаач” гэсэн. Тэрнээс хойш дээшээ өнгө гаргаж, эмэгтэй дуучдын дууг дагаж дуулдаг болсон. Тэр нь надад хоолойн дасгал болсон гэж боддог.

Дараагаар нь 2016 онд дүүргээс зохион байгуулсан “Universe best songs” дууны тэмцээнд алдарт Уитни Хьюстоны “I have nothing” дууг дуулж, нэгдүгээр байранд шалгарсан. Тухайн үед хэн ч намайг дээд өнгөөр дуулна гэж бодоогүй байх. Үеийнхэн маань намайг хичээлээ хийгээд, волейбол тоглодог хүүхэд гэж боддог байсан гэдгээ хэлж байсан. Тэр цагаас хойш өөрийгөө дуулах ёстой юм байна гэдгээ мэдэрсэн.

Танай удамд урлагийн хүн, дуучин хүн бий юу?

-Манай гэр бүлд урлагийн замаар явсан хүн байхгүй. Хэдий тийм ч аав, ээжийн талынхан маань их сайхан дуулдаг хүмүүс бий.

-Зарим үзэгчдийн зүгээс санал асуулга шударга бус болсон гэж дургүйцэж байна. Үүнтэй санал нийлэх үү?

-Би санал нийлэхгүй байна. Миний санал бага байсан учраас “Knock Out” шатнаас хасагдсан. Оролцогч А.Энх-Ингүүний дэмжигчид нь минийхээс илүү байсан. Шоу нэвтрүүлгийн зүгээс санал хураалтыг маш сайн зохион байгуулж, А.Энх-Ингүүн маань үзэгчдийн саналаар ялсан. Санал асуулга шударга болсон.

Рок домог Женис Жоплины “Mercedes Benz” дууг дуулсан. Дуу сонголтыг хэрхэн хийсэн бэ?

-Дууны сонголтын хувьд Д.Отгонбаяр ахтай зөвлөлдөж сонгосон. Бид хоёр дуунуудаа бүгдийг нь сонсч үзээд, энэ дуугаа сонгосон. Энэ дууны оригнал хувилбар нь маш сүнслэг дотортой дуу. Хүнд хүргэхэд хэцүү дуу л даа. Дуугаа яг хүргэж чадвал хүнийг дотроос нь жаргааж чаддаг. Миний хувьд яг түүн шиг дотортой дуулж чадаагүй. Шоу нэвтрүүлэг учраас дуулах техникүүдээ харуулах ёстой. Тэрнээс яг энэ дууны утга, сүнслэг байдлыг нь гаргаж ирсэн бол арай өөр болох байсан. Гэхдээ энэ удаа миний хувилбар хүмүүст таалагдсан гэж найдаж байна.

-Хувцаслалт, имиж бүрдүүлэлтийн хувьд их содон байсан. Чиний сонголт байв уу?

-Би өөрөө үг дугарах эрхгүй байдаг юм дөө. Продакшнаас хувцаслалтын стиль имижийг гаргаж, багийн стилист Соло эгч маань ажилласан.

-Шоунд оролцсоны дараа хамтран ажиллах санал хүлээн авсан уу?

-Одоохондоо тийм санал ирээгүй байгаа.

-Найз бүсгүйтэй юу?

-Би ганц бие.

Өөрийг тань дэмжиж саналаа өгсөн үзэгчдэдээ юу гэж хэлмээр байна вэ?

-Бүх хүмүүстээ маш их баярлалаа гэж хэлье. Тэр орой, тэр цаг хугацаанд 20 минутын турш миний төлөө санал өгсөнд баярлалаа. Нэг санал өгөхдөө 550 төгрөгөөр өгдөг. Намайг дахин дуулуулахыг хүсч, ялуулахын тулд бусад оролцогчдын дэмжигчидтэй өрсөлдсөнд талархаж байна. Би та бүхнийхээ итгэлийг тэр өдөр алдсан ч ирээдүйд алдахгүй. Цаашид миний уран бүтээлийг шимтэн сонсоорой. Би үлгэр жишээ сайн уран бүтээлч болно. Би урлагаар дамжуулан үргэлж зөв сайхан бүхнийг түгээн гэж бодож байгаа.

-Цаашдын зорилго, хүсэл мөрөөдөл?

-Дуртай ажлаа хийгээд хажуугаар нь уран бүтээлээ хүмүүст хүргэнэ. Миний хувьд яг дуучин болно гэж бодохгүй байгаа. Гэхдээ уран бүтээлээ хийсээр байх болно. Хүмүүс миний дотоод ертөнцийг дуугаар дамжуулан сонсоод таашаадаг байгаасай гэж хүсч байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
46
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Болор 2020-04-29 66.181.161.5

Энэ нээх гоё дуулаагүй над лав таалагдаагүй

Avatar

Зочин 2020-04-29 202.131.236.138

SuperUP gatssan sh dee. Yaj sanaliig ni toolson yum beee?

Avatar

Зочин 2020-04-29 192.82.75.110

Дуучин болох хэрэгтэй шүү. Ийм ер бусын хоолой юу ч биш болоод дуусна гэжүүү

Avatar

hmm 2020-04-29 192.82.77.128

SuperUp гэж заваарсан мөнгөний шунал юм хийж гоё нэвтрүүлгийг утгагүй болгоод хаячлаа даа, 500 санал зэрэг явуулаад байхдаа яахав дээ арай ч дээ, угийн Lendmn гэж шуналтай шулаачид ийм л юм санаачлана даа

Avatar

О 2020-04-29 103.229.122.185

Тэмцээний шүүлт хүртэл луйвар болчихсон үүрцайх чадалтай дуулсанг хүн бүхэн мэднэ

Avatar

O 2020-04-29 103.229.122.185

Тэмцээний шүүлт хүртэл луйвар болчихсон ариж ийм юм зохиохгүй байвал таарна

Avatar

Зочин 2020-04-29 203.91.114.244

Болдын багт байсан бол илүү сайн явах байсан даа

Avatar

Зочин 2020-04-29 192.82.68.94

Үүрцайх мундаг хамгийн шилдэг дуучин. Манайхан бүгд түүнд санал өгсөн. Энх-Ингүүнийг дэмий шүүрсэн гэж их харамссан шүү. Гэхдээ юу болчихов гэж их гайхсан хүмүүс юу орчихов гэж эргэлзээд байсан шүү. Бурхан минь шударга л байсан бол ч яахав дээ

Avatar

Зочин 2020-04-29 43.242.243.44

ЭХЛЭЭД Л ӨӨР КОУЧ СОНОХ БАЙЖ

Avatar

zoсhin 2020-04-29 103.9.90.130

отгонбаяр түрүүлэх хүүхдийг будаа болгосон доо. Шудрага байж чадаагүй. Энэ хүүхэд одоохондоо өөрийгөө ойлгоогүй л явж байна. Отгонбаяр шүүгчийн буруу л даа. Пялдага

Avatar

Зочин 2020-04-29 192.82.70.62

yaharaa buruu bdgin? ter inguun ni sanalara garad irj bhd otgoo coach yah bsin zluul tsarai ni sonin bolool uldee bizde

Avatar

Зочин 2020-04-29 203.91.115.49

Hasagdaa l biz yund ni harnasdagii

Avatar

zochin 2020-04-29 66.181.184.34

Vvrcaih mundag baisan

Avatar

Болор 2020-04-29 66.181.161.5

Нэээх мундаг байгаагүй шд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж