АНУ цар тахалд Вьетнамын дайнаас  их хүнээ алдаад байна

Хуучирсан мэдээ: 2020.04.29-нд нийтлэгдсэн

COVID-19

АНУ цар тахалд Вьетнамын дайнаас  их хүнээ алдаад байна

АНУ цар тахалд Вьетнамын дайнаас  их хүнээ алдаад байна

АНУ-д коронавируст цар тахлын улмаас өнөөдрийн байдлаар /2020.04.29/ 59 мянга 266 хүн нас бараад байгаа нь тэртээ 1955-1975 он хүртэл 20 жил үргэлжилсэн дайнд амссан хохирлыг даваад байна. Вьетнамын дайнд 58 мянга 209 америк цэрэг амь үрэгдэж байжээ.

Тус улсад халдвар авсан хүний тоо 1 сая 35 мянга 765 болсон ба энэ нь дэлхий даяар нийт халдвар авагсдын гуравны нэг нь америк хүн байна гэсэн үг юм. Эдгээр хүмүүсийн мөн гуравны нэг нь буюу 30 орчим хувь нь зөвхөн Нью-Йорк мужид харьяалагдаж байна. Харин АНУ даяар эдгэрсэн хүний тоо 142 мянга 238 болжээ.

АНУ нь түүхэнд тэмдэглэгдсэн үлдсэн томоохон тахал өвчнүүдэд ч мөн их хэмжээний хохирол амсч, олон зуун мянган хүнээ алдаж байжээ. Тухайлбал, 1967 онд дэгдсэн томууны үеэр 100 мянга орчим америк хүн нас барж байсан бол 1918 оны Испани ханиадны тахалд 675 мянган америк хүн амиа алдаж байжээ.

Эх сурвалж: CNBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж