Нярайн эмч сувилагчид үндсэн цалингийнхаа 10 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдэл авахаар болжээ. Энэ талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл цахим хуудсаараа дамжуулж мэдээлжээ. Тэрбээр "Хөдөлмөрийн . . .хүнд нөхцөлд хамаарах жагсаалт"-д орсон эрүүл мэндийн ажилтан, эх барих-эмэгтэйчүүд эх баригч, хүүхэд, нярайн эмч, сувилагчид үндсэн цалингийн 10 хувьтай тэнцэх нэмэгдэл сар бүр авах шийдвэрийг Засгийн газар дөнгөж сая гаргалаа.
Мөн 2016 онд сүрьеэгийн эмч, мэргэжилтнүүдийн цалинг 30 хувь нэмэхэд орхигдсон Сүрьеэгийн эмнэлэг, тасаг, амбулатори, тандалт судалгааны нэгжийн эмч, нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн, сувилагч, лаборатори болон рентген туяаны техникч, эм зүйч, ариутгагч, асрагч, үйлчлэгч нар 30 хувийн нэмэгдэл авах тогтоол гарлаа.
Тэвчээртэй хүлээсэнд баярлалаа. Ингээд шат дараатай асуудлаа шийдээд явна. Засаг эрүүл мэндийн салбараа бүхий л талаар дэмжиж байгаад талархаж байна” гэжээ.
Сайхан мэдээ: 1. "Хөдөлмөрийн . . .хүнд нөхцөлд хамаарах жагсаалт"-д орсон эрүүл мэндийн ажилтан, эх…
Posted by Сарангэрэл Даваажанцан on Tuesday, April 28, 2020
Э.АРИУН
Холбоотой мэдээ