Covid-19: ОХУ-д халдварын тохиолдол 93 мянгад хүрлээ

Хуучирсан мэдээ: 2020.04.29-нд нийтлэгдсэн

COVID-19

Covid-19: ОХУ-д халдварын тохиолдол 93 мянгад хүрлээ

Covid-19: ОХУ-д халдварын тохиолдол 93 мянгад хүрлээ

Дэлхийн 213 улсад бүртгэгдээд буй Covid-19 вирусийн цар тахлаар 3 сая 133 мянга 874 хүн өвчилж, 217 мянга 594 хүн хорвоог орхиж, 951 мянга 496 хүн эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, эдгэсэн байна.

Халдварын тохиолдол өнгөрсөн 24 цагийн хугацаанд АНУ, ОХУ,  Бразил, Их Британид эрчимтэй нэмэгджээ. Тухайлбал, ОХУ-д өнгөрсөн 24 цагийн хугацаанд 6411 шинэ тохиолдол бүртгэгдэж, 73 хүн нэмж нас барлаа. Халдварын нийт тохиолдол тус улсад өнөөдрийн байдлаар 93 мянга 558 болж, 867 хүн нас барж, 8456 хүн эдгэжээ. ОХУ-д халдвар эрчимтэй тархаж буй гол шалтгаан нь иргэд хөл хорионы дэглэмийг сахихгүй байгаатай холбоотой гэж эмнэлгийн байгууллагууд тайлбарлаж байна. Тус улсад хөл хориог тавдугаар сарын 12 хүртэл сунгажээ.

Үүний зэрэгцээ Бразил 6398 шинэ тохиолдол өнгөрсөн 24 цагийн хугацаанд бүртгэгдлээ. Тус улсад халдварын нийт тохиолдол 72 мянга 899 –д хүрч, 5063 хүн нас барж, 32 мянга 544 хүн эдгэжээ.

Харин Ази тивд Турк улсад халдварын тохиолдол эрчимтэй нэмэгдэж байна.  Тус улсад 24 цагийн хугацаанд 2392 шинэ тохиолдол нэмэгдэж, 92 хүн нэмж нас баржээ. Туркэд covid-19 халдварын тохиолдол 114 мянга 653-д хүрч, 2992 хүн нас барж, 38 мянга 808 хүн эдгэсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж