Дуэйн Уэйд багаа сүүлийн мөчид аварч хожилд хүргэлээ

Хуучирсан мэдээ: 2015.12.04-нд нийтлэгдсэн

Дуэйн Уэйд багаа сүүлийн мөчид аварч хожилд хүргэлээ

НБА-ийн талбайд зургаан тоглолт боллоо. Миами Хит талбай дээрээ Оклахома Сити Тандер багийг талбай дээрээ хүлээн авч тоглолоо.

Эхний үед зочин баг таван оноогоор илүү гарч чадсан ч хоёрдугаар үед оноо ойртож 50-51 харьцаатай болжээ. Харин шийдвэрлэх үеийн төгсгөлд Миами Хит багийг гол тоглогч Дуэйн Уэйд гайхалтай тоглолтыг үзүүлж багаа аварч 95-97 харьцаагаар улиралын 11 дэх ялалтыг авлаа. Харин эсрэг баг нь 11 ялалт, найман хожигдолтой байна.

Тус тоглолтод Дуэйн Уэйд 28 оноог авч багаа тэргүүлсэн бол Рассиал Уэйстбрук, Кэвин Дурант нар 25 оноог тус тус авсан ч бусад тоглогчид нь тааруухан тоглолт үзүүлжээ.

Бусад тоглолтууд
Дэнвер Наггетс 106-105 Торонто Репторс
Орлондо Межик 103-94 Юта Жазз
Сан Антони Спөрс 103-83 Мемфис Гриззлис
Индиана Пэйсэрс 111-123 Портлэнд Трэйл Блэйзэрс
Бостон Селтикс 114-97 Сакермэнто Кингс

Эх сурвалж: www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж