Өнгөрөгч амралтын өдрүүдэд автобусны буудлуудыг тусгай цэвэрлэгээний бодис, шүршигч төхөөрөмжөөр угаасан нь иргэдийн талархлыг хүлээжээ. Уг цэвэрлэгээг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай гэрээтэй ажилладаг Монголын халдваргүйтэл, ахуйн шавьж, мэрэгчтэй тэмцэх холбоо нийгмийн хариуцлагын хүрээнд үнэ төлбөргүй хийжээ. Тиймээс өдрийн сурвалжлагаараа иргэд автобусны буудлуудаар хэрхэн соёлтой, ухамсартай үйлчлүүлж буй талаар сурвалжлахыг зорилоо.
Хаа нэг газар тамхины иш хаясан харагдана. Хогийн савны дэргэд зайрмаг, ундааны сав гэх мэт ганц нэг хог унасныг эс тооцвол хог, бохирдол нүдэнд торсонгүй. Энэ бол МУБИС-ын баруун талд байрлах автобусны буудлын дүр зураг. Иргэдийн зүгээс Covid-19 вирусийн халдвар дэгдэж буй энэ үед цэвэрхэн автобусны буудлаар үйлчлүүлж байгаадаа сэтгэл хангалуун байсан юм.
“Автобусны буудлуудад их цэвэрлэгээ хийснийг нь мэдсэнгүй. Ер нь иргэдийн ухамсар дээшилж, буудлын ойр орчим хог хаягдал хаях нь эрс багасчээ. Автобусны буудлаас гадна нийтийн тээвэрт тогтмол ариутгал халдваргүйжүүлэлт хийх шаардлагатай байна. Бас буудлын ойролцоо байрлах хогийн савуудыг тогтмол цэвэрлэх хэрэгтэй. Ер нь ундааны сав, тамхины иш ихэвчлэн хаясан харагддаг. Цаашид тогтмол цэвэрлэгээ, ариутгал хийвэл иргэд маань ч гэсэн “Энийг хүн байнга цэвэрлэдэг” гээд ухамсартай хандана шүү дээ” хэмээн Баянзүрх дүүргийн тавдугаар хороо иргэн Б.Цэцэгмаа хэлж байв.
Нэг автобусны буудалд ойролцоогоор 20 литр хлорт бодисын 0.6 процентын уусмал, нэг литр хөөс, 200 литр ус ашиглажээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд зургаан автобусны буудлыг угааж, ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн гэдгийг албаныхан хэлсэн юм. Тодруулбал, хотын төв, хөл хөдөлгөөн ихтэй Чингисийн өргөн чөлөө дэх Баянгол зочид буудлын автобусны буудал, Төв номын сан, Ард кино театрын замын урд, хойд талын автобусны буудал, багшийн дээдийн хоёр талын буудлыг цэвэрлэжээ.
Энэ талаар Монголын халдваргүйтэл, ахуйн шавьж мэрэгчтэй тэмцэх холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ч.Үнэнбат ярихдаа “Манай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд өнгөрсөн амралтын өдрүүдэд автобусны буудлуудыг угааж, цэвэрлэсэн. Ингэхдээ нийслэлийн Захирагчийн ажлын албанаас заасан цэгийг халдваргүйжүүлж, зургаан автобусны буудлыг угаасан. Угаах үед буудлын ойр орчим шүлс, цэр, тоос тортог гээд бохирдол маш ихтэй байсан. Бид талбайг зориулалтын хөөсөөр сойздож угаагаад усаар шүршсэн. Дараагаар нь моторт төхөөрөмжөөр ариутгал халдваргүйжүүлэлтийг хийсэн. Манай байгууллага нь үүнээс гадна ХӨСҮТ-ийн орж, гарах хаалган дээр зориулалтын халдваргүйжүүлэгч шүршигч хаалгыг хандивласан. Манай холбоонд нийт 37 байгууллага хамтран аж ахуй нэгж байгууллагуудаар болон нийтийн эзэмшлийн зам талбайн ариутгал халдваргүйжүүлэлтийг хийдэг” гэв.
Тус холбооноос зориулалтын хөөс, угаагч, шүршигчтэй гурван машиныг тоноглон ирэх амралтын өдрүүдэд дахин автобусны буудлуудыг угаах гэнэ. Ингэхдээ сойздож угаах 13, ариутгагч гурав нийтдээ 15 ажилтан ажиллах юм байна.
Төв талбайн автобусны буудал өдөр 13.00 цагийн орчимд хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Нийтийн тээврийн автобусууд сүлжилдэж, зорчигчид холхилдоно. Уг автобусны буудлын дэргэдэх ногоон байгууламж тамхины ишээр дүүрчээ. Хогийн сав нь тоос тортогт дарагдаастай.
“Хүмүүс автобусны буудал орчимд ихэвчлэн тамхины иш их хаядаг. Бас ундааны сав их хаясан харагддаг. Халдварт өвчин гарсантай холбоотойгоор буудлуудыг цэвэрлэж байвал сайн л байна. Миний хувьд автобусны буудлын сандал тоосонд дарагдсан байдаг учраас суудаггүй. Ойрхон хогийн сав байвал хогоо хаяна. Нуулгүй хэлэхэд хогийн сав хол зайтай учраас жижиг хогоо шууд хаячихдаг” гэдгээ иргэн С.Ганбаяр хэллээ.
Улаанбаатар хотын хэмжээнд 900 гаруй автобусны буудал бий. Эдгээрээс эхний ээлжинд хөл хөдөлгөөн, бохирдол ихтэй 100 буудлыг угааж, цэвэрлэн ариутгал хийхээр болжээ. Энэ ажил ирэх тавдугаар сарын 1-нээс эхэлнэ гэдгийг мэргэжилтнүүд дуулгасан юм.
Нийслэлийн Захирагчийн ажлын албаны мэргэжилтэн Б.Мөнхжаргал мэдээлэл өгөхдөө “Бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулах тухай хотын Ерөнхий менежерийн 2020 оны нэгдүгээр тушаал бий. Уг тушаалаар нийслэлийн хэмжээнд 2020 онд хийх бүх цэвэрлэгээний хуваарийг гаргасан байдаг. Энэ хуваарийн дагуу дөрөвдүгээр сарын 25-нд их цэвэрлэгээний өдөр байсан. Өмнө нь бүх нийтийн цэвэрлэгээг хийхдээ олон нийтийг хамруулж хийдэг байсан бол энэ жил хөл хориотой холбоотойгоор иргэд олон нийтийг олноор цуглуулахгүйгээр мэргэжлийн байгууллагууд нь өөрсдийнхөө чиг үүргийн хэмжээндээ цэвэрлэгээг хийсэн. Жишээлбэл, Хот тохижилт, Ус сувгийн удирдах газар, гэрэлтүүлэгийн компани зэрэг байгууллагууд өөрсдийн хариуцсан чиглэлд цэвэрлэгээ хийлээ.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас санаачлан хүн хөдөлгөөн ихтэй буудлуудад угаалга цэвэрлэгээг зохион байгуулахаар болсон. Монголын халдваргүйтэл ахуйн шавьж мэрэгчтэй тэмцэх холбооныхонд санал тавьж, хамтран ажиллаа. Энэ жил автобусны буудлуудаа хөөсөн угаалга хийж, ариутгал хийсэн гэдгээрээ онцлог. Холбоонд бүртгэлтэй “Гантуяа ЗБН” компанитай хамтран туршилтаар хотын төвийн зургаан автобусны буудлыг угаасан.
Цаашдаа автобусны буудлуудыг угаах төсвийг нийслэлээс гаргаж, хөл хөдөлгөөн, бохирдол ихтэй буудлыг цэвэрлэхээр төслийн хэмжээнд хэлэлцэж байна. Энэ ажил тавдугаар сарын 1-нээс эхлэх байх.
Ариутгалын компаниуд өөрсдийн шүрсдэг хөөс, ариутгалын бодистойгоо ирж, Захирагчийн ажлын албанд ажиллаж байгаа иргэдийн бүлгэмтэй хамтран цэвэрлэгээг хийсэн. Бид эхний байдлаар 100 автобусны буудал цэвэрлэхээр төлөвлөөд байна. Тавдугаар сарын эхний долоо хоногт багтан цэвэрлэх байх” гэлээ.
“Автобусны буудлууд цэвэрхэн сайхан болсон байна. Ихэвчлэн тамхины ишээр л дүүрсэн байдаг. Иргэд нэг үеэ бодвол нус, цэрээ ил задгай хаяхаа больсон юм шиг. Зарим эцсийн буудлууд бохир л байдаг юм. Цаашдаа байнга ийм цэвэрхэн байгаасай. Хамгийн гол нь хотын иргэд л өөрсдөө ухамсартай байлгах хэрэгтэй” гэдгийг Сүхбаатар дүүргийн иргэн Б.Цэцэгтуяа хэлж байв.
Гэрэл зургийг Д.ГАНБҮЖИН
Зочин 2020-04-29 66.181.161.77
Зайсан толгойн зам талбайг ариутгаад өгөөч. Өглөө гүйхэд шээс үнэртээд байх юм. Орой шөнийн цагаар гарагчидад хяналт тавимаар юм
Зочин 2020-04-29 46.65.158.229
за гадаадад ч өдөр болгон цэвэрлээд байдаггүй болтой юм билээ. зүгээр л иргэд нь цэвэрхэн соёлтой эзэмшиж дадсан харагддаг. тийм болохоор өдөр бүхэн цэвэрхэн харагддаг байх.
зочин 2020-04-29 192.82.75.101
ЯМАР САЙХАН МЭДЭЭ ВЭ? АВТОБУСНЫ БУУДЛЫГ УГААЖ БАЙСНЫГ
ОГТ МЭДЭХГҮЙ ЮМ БАЙНА. ЭНЭ АЖЛЫГ ХЭВШҮҮЛБЭЛ МӨН САЙНСАН.
Хэлцээч сэтгээч 2020-04-29 66.181.165.133
зөвхөн өвчин гарсан гээд цэвэрлэгээ хийдэг байж болохгүй . Цэвэрлэгээ хийх,эвдэрснээ засварлах нь бидний өдөр бүрийн үйл ажиллагаа байх ёстой. Хэрэв хот цэвэрхэн байвал иргэн дагаад цэвэрхэн л байхыг хичээнэ. Манай Монголчууд гадаад орнуудыг цэвэрхэн гээд магтаад байдаг, тэнд бол өдөр бүр цэвэрлэж, засаж байдаг ба түүнийгээ дагаад иргэд нь соёлжсон байдаг .
Зочин 2020-04-29 66.181.166.134
manaihan tgd er n ih tseverhen bhgui bol hed ingeed nemergui hairan us material hunii hudulmur bolnoshuu!! goy tseverhen baiy tegeh uu
Зочин 2020-04-29 122.201.19.99
zuv yum hiijee
zochin 2020-04-29 202.55.183.178
Сайн цэьэрлээрэй. Идэж уух аргаа олчихымаа ноьшнууд чинь
Зочин 2020-04-29 202.9.46.242
Хуцаач эргүү ац вэ чи чинь бүүр хардах өвчтэй болцон мудак бнашд. Ер нь төсөв батлаад улирал тутам ингэж цэвэрлэх нь зөв шүү.
уншигчаас 2020-04-29 203.98.76.9
Автобусны буудлуудыг угаасан нь үнэхээр сайн ажил болсон. Их баярлалаа. Харин УБ хотын захиргаа автобусны буудлууд дээр байрлуулсан ТҮЦ-нүүдийн тоог цөөрүүлэх хэрэгтэй байна. Хүмүүс энэ ТҮЦ-ийг ажиллуулж, амьдралаа залгуулж байгаа ч гэсэн нэг буудал дээр 10 гаруй ТҮЦ байгаа нь явах зам талбайд саад болохоос гадна орчныг маш их бохирдуулж байна.
ЗОЧИН 2020-04-29 202.21.120.42
МӨН БААЖ ШЭЭЖ БАЙГАА ШҮҮ, ТҮЦ-НИЙХЭН
Зочин 2020-04-29 202.131.243.190
хаана салхилж болохоор газар байна тэнд тамхины иш байх юм
зочин 2020-04-29 66.181.164.171
ядуу байж болно гол нь хирээ угаагаад цэвэр байх нь чухал шүү
зочин 2020-04-29 192.82.75.101
III-IV ХОРООЛЛЫН ЭЦСИЙН АВТОБУСНЫ БУУДЛЫГ ЦЭВЭРЛЭЭД ӨГӨӨЧ.
дЭРГЭД НЬ БӨӨН ТҮЦНҮҮД БАЙДАГИЙГ Ч ХЭЛЭХ ҮҮ?
БАС АРХИЧИД БАЙНГА ЦУГЛАРДАГИЙГ Ч ХЭЛЭХ ҮҮ? ЭРГЭН ТОЙРОН
НЭВШЭРСЭН ШЭЭС, АВТОБУС ХҮЛЭЭЖ ЗОГСОХ Ч БЭРХ.
JCdecaux 2020-04-29 103.111.68.3
JC Decaux tseverlegee hariutsaad, haldvarguujuulelt ee tusgay baigullagaa hariutsaval deer bish uu.
ЗОЧИН 2020-04-29 203.91.119.42
НУС, ЦЭРЭЭ БҮҮ ХАЯ, ИРГЭН БҮР ДОР БҮРНЭЭ ЦЭВЭР БАЙЯ
Зочин 2020-04-29 122.201.31.109
Үнэхээр сэтгэл хөдөлж баяр хүргэе. Бид цэвэр цэмцгэр байж чадаж бна.Харин нэг хэсэг нь сэтгэл гаргахад нөгөө хэсэг нь ухамсаргүй хандаж, хийсэн ажлыг үгүй хийх нь үнэхээр харамсалтай харагдаж бна
Зочин 2020-04-29 122.201.24.90
1хэсэг автлбусны буудалдээр тамхи татахаа болиод сайхан цэвэрхэн байдаг байсан Одоо яасан юмбол?? Хууль нь өөр болсонуу. Гудаижны модоо одоохондоо тайрахгүй байгаа нь зөв. Модыг шүүсээ бүрэн хөөж ханаад ногоорсны дараа 6р сарын эхээр тайралт хийж болно. 1модыг 1удаа тайрна. Модны гол их биe бүдүүхч хүчирхэг болсны дараа том мөчрүүдэд тайралт хийж болно Модэы ихбиe нарийхан турьхан байхад том мөчрүүдэд тайралт хийж болохгүй хатаад ургалт зогсох тул. УБ хотод сайхан улиаснуудыг ингэж үхүүлсэн ..
Zocnin 2020-04-29 68.145.61.75
Amidarcn yawaa ene nasandaa busad ornii saihniig harj gaihah bish bid oorsdoo hiij tiim tsewerhen goyo orcnintoibolbol bid az jargaltai bna gedgee uhamsarlah heregtei
Зочин 2020-04-29 202.179.26.189
Сар бүр ингэж угаадаг бол хот сайхан харагдана даа
Зочин 2020-04-29 66.181.166.134
tiimshuu, tgd humuus tseverhen baigaad bvl ug n uliraldaa 1 baihad bolnodoo