Ц.Элбэгдорж: Зарим үндэстэн түүх уншиж өнгөрдөг бол зарим үндэстэн түүхийг бүтээж өгдөг юм | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Ц.Элбэгдорж: Зарим үндэстэн түүх уншиж өнгөрдөг бол зарим үндэстэн түүхийг бүтээж өгдөг юм

Хуучирсан мэдээ: 2015.12.04-нд нийтлэгдсэн

Ц.Элбэгдорж: Зарим үндэстэн түүх уншиж өнгөрдөг бол зарим үндэстэн түүхийг бүтээж өгдөг юм

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, ШУА, Өвөрхангай аймгийн Хархорин сумын ИТХ, Засаг даргын Тамгын газар хамтран өнөөдөр Төрийн ордонд  Их Монгол Улсын нийслэл Хархорум хотын 795 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж байна.

Эрдэм шинжилгээний хуралд оролцогчдод хандан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн илгээсэн мэндчилгээг Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр уншиж сонордууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч мэндчилгээндээ:

 “Эрхэм хүндэт эрдэмтэн судлаачид аа,

Хүндэт зочид оо,

Их эзэн Чингис хааны эрхшээн соёрхсон, Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хотын 795 жилийн ойн баярын мэндчилгээг ард түмэндээ өргөн дэвшүүлье. Түүхийг бүтээсэн ухаант өвөг дээдэстээ мэхийж, алдар сууг нь бишрэн хүндэтгэе.

Хархорум хот холын газар, усны уртаас түмэн хэлийн хүн цугларсан дэлхийн их гүрний нийслэл байсан. Монголчууд морин өртөө, цаасан мөнгө, гүрэн улсыг холбосон их зам, төр цэргийн удирдлагын ид хавыг Хархорумаас дэлхийд түгээж байсан юм. Монголын эртний төрт улсуудын хаадын өргөө, нийслэл ч Орхоны хөндийд оршиж байсан түүхтэй. Хархорум бол Монголын Буддын шашин, соёлын тодрон гэрэлтсэн өлгий нутаг, ариун дагшин газар билээ.

Монголчууд түүхийн ээдрээ, нугачаатай урт замыг туулахдаа Хархорум хот  болон үндэсний монгол бичгээ гээж байсан удаагүй. Үүнийг бид машид анхаарч үзэх учиртай.

Дотоод, гадаад судлаачдын хүчээр эртний Хархорум хотын судалгаа, малтлагын ажил амжилттай өрнөж байна. Судалгаанд суурилсан төлөвлөгөө  хөгжлийн зөв замд биднийг хөтөлнө. Хархорум хотын 795 жилийн ойд зориулсан энэхүү эрдэм шинжилгээний хурал ч судалгааны салбарт шинэ санаа өгсөн, бүтээлч хүмүүст урам зориг хайрласан бодит ажил болно гэдэгт итгэж байна. Миний бие гадаад, дотоодын тэргүүлэх эрдэмтэн судлаачидтай хамтран Хархорум хотыг сэргээн байгуулах, Монгол Улсын жишиг хот болгон хөгжүүлэх тухай олон жилийн өмнөөс судалж, тодорхой ажлууд зохион байгуулж ирсэн. Хархорум хотыг сэргээн байгуулж монгол үндэстний өлгий нутаг Орхоны хөндийд XXI зууны хөгжлийн шинэ төв бий болгох нь бүс нутгийн болоод Монгол Улсын ирээдүйн хөгжилд асар их үүрэг гүйцэтгэнэ гэдгийг дахин тэмдэглэн хэлье.

Зарим үндэстэн түүх уншиж өнгөрдөг бол зарим үндэстэн түүхийг бүтээж өгдөг юм. Бахархах түүхээ бүтээх ирээдүйнхээ хүч болгон, илүү их хөдөлмөрлөж, илүү их амжилт гаргахыг хүсэн ерөөе.

Сайн үйлс бүхэн ашид дэлгэрэх болтугай” гэжээ.

Хурлыг нээж УИХ-ын гишүүн, Хархорум хотын 795 жилийн ойг тэмдэглэх ажлын хэсгийн дарга Я.Содбаатар хэлсэн үгэндээ “Тэртээх XIII зуунаас дэлхийн нийслэл, улс төр, соёл, эдийн засаг, гадаад харилцаа шашны төв гэгдэж ирсэн Их Монгол Улсын нийслэл Хархорум хотыг эзэн Чингис хааны зарлигаар Хархорум хот байгуулагдсны 795 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ.

Энэхүү ойн хүрээнд Улаанбаатар хот дахь Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутгийн зөвлөлийн хамт олны санаачлагаар “Хархорум-795” эрдэм шинжилгээний хурлыг Ерөнхийлөгчийн Тамгын газар, БСШУЯ, ШУА, Хархорин сумын ИТХ, ЗДТГ хамтран Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулах зохион байгуулж байгаад баяртай байна” гэлээ.

Эрдэм шинжилгээний хурлын үеэр эрдэмтэн судлаачид, археологичид Хархорум хотын үүсэл, түүхийн дурсгалт олдворууд, Орхоны хөндийгөөс хэрхэн эртний хүн нүүдэллэн Америк тив, Уралын нуруу, Зүүн өмнөд Ази, Япон хүртэл тархсан талаар сонирхолтой илтгэлүүд сонордуулав. Одоогоос 40 мянгаас нэг сая жилийн тэртээ хүн тархан суурьшсан нэг том голомт нь Орхоны хөндий байжээ.

Илтгэлүүдэд дурдсанаар Хархорум нь Их Монгол Улсын улс төр, эдийн засаг, зам харилцаа, соёл, шашны том төв байсан бөгөөд Ази, Европын улстөрчид өнөөгийн ойлголтоор АСЕМ-ийн уулзалттай дүйх хурлыг тэнд цугларан хийж байсан түүхэн баримт олдсон байна. Хархорум нь Өгөөдэй, Гүег, Мөнх хаадын төрийн хэргээ явуулж байсан их хот байжээ.

Тэнд Бурхны болон Загалмайтан, Исламын шашны сүм хийдүүд зэрэгцэн оршиж, олон шашны, олон хэлийн хүмүүс эв найртай аж төрж байсныг гэрчлэх түүхийн олдворууд олдсоныг зураг, хөрөгтэй нь дэлгэн харуулж байлаа.

Энэ үйл явдалтай холбогдуулан Төрийн ордон дахь Төрийн түүхийн музейд “Хархорум-795” гэсэн үзэсгэлэн гаргаад байгаа юм.

ЭХ СУРВАЛЖ: PRESIDENT.MN

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2015-12-04 202.131.233.50

Ер нь энэ өгсөн гарчиг юу гэчих вэ. Тэнэг

irgen 2015-12-04 103.9.90.229

Элбэг хаанаа чиний үед монголчууд түүх бүтээх биш түүх уншиж л өнгөрүүлж байна даа. Чамайг төрийн өндөрлөгөөс зайлсан цагт сая монголчууд түүх унших биш бүтээх байлгүй.

зочин 2015-12-04 119.40.102.9

Хархорум хотыг сэргээн байгуулах МУ-ын жишиг хот болгон хөгжүүлэнэ гэдэг нь нутгийн хүний хүвьд сайхан сонсогдож байна МУ-ын ирээдүйн хөгжилд ч нилээд том үүрэг гүйцэтгэх нь дамжиггүй юмаа

зочин 2015-12-04 119.40.102.9

Хархорум хотыг сэргээн байгуулах МУ-ын жишиг хот болгон хөгжүүлэнэ гэдэг нь нутгийн хүний хүвьд сайхан сонсогдож байна МУ-ын ирээдүйн хөгжилд ч нилээд том үүрэг гүйцэтгэх нь дамжиггүй юмаа

Эх Орноо ямагт хүндэл 2015-12-04 202.9.41.173

Харин Төрийг баригчдад хүртэх ёстой цагт нь л хүндэтгэл үзүүл гэж үг байдаг. Төрийн Тэргүүнээ хүндэлцгээе хүмүүсээ.

БҮГДИЙГ ДАНДАА ЗАЛИЛААД БАЙХ БОЛОМЖГҮЙ 2015-12-04 203.194.114.89

Хомсджордж чамд Монголын түүх огт падгүй. энд тэнд худал хоосон уянгын халил улиглаж яваа нохой зальтан чамаас ял асуух өдөр удахгүй ирнээ гайгүй, ОЛОНХИЙГ ХЭСЭГХЭН ЗУУР ХУУРЧ МЭХЭЛЖ АРГАЛЖ БОЛДОГ, МӨН ХЭСЭГ ХҮМҮҮСИЙГ ДАНДАА ХУУРААД МЭХЛЭЭД БАЙЖ БОЛНО, ХАРИН БҮХ ХҮМҮҮСИЙГ ДАНДАА ҮРГЭЛЖ ХУУРААД ЗАЛИЛААД МЭХЛЭЭД БАЙХ БОЛОМЖГҮЙ!!!!

БҮГДИЙГ ДАНДАА ЗАЛИЛААД БАЙХ БОЛОМЖГҮЙ 2015-12-04 203.194.114.89

Хомсджордж чамд Монголын түүх огт падгүй. энд тэнд худал хоосон уянгын халил улиглаж яваа нохой зальтан чамаас ял асуух өдөр удахгүй ирнээ гайгүй, ОЛОНХИЙГ ХЭСЭГХЭН ЗУУР ХУУРЧ МЭХЭЛЖ АРГАЛЖ БОЛДОГ, МӨН ХЭСЭГ ХҮМҮҮСИЙГ ДАНДАА ХУУРААД МЭХЛЭЭД БАЙЖ БОЛНО, ХАРИН БҮХ ХҮМҮҮСИЙГ ДАНДАА ҮРГЭЛЖ ХУУРААД ЗАЛИЛААД МЭХЛЭЭД БАЙХ БОЛОМЖГҮЙ!!!!

Зочин 2015-12-04 182.160.40.62

90 оноос хойшхи түүх бүхлээрээ хар бараан байгаад байдаг. ганцхан нам гоёчилж яриад яриад нэмэр алга. ард түмэн өмнөх нийгмээ магтаад байдаг. яамаар ч юм дээ. ардчилсан хочтой аз жаргалтай нийгэмд орсон тухай ардчилсан үлгэр жаргачихсан байдаг.

Зочин 2015-12-04 103.229.121.159

АРГАГҮЙ Л ТҮҮХИЙГ БҮТЭЭЖ БАЙГАА УЛС ШИГ БАЙНА ДАА АРДЧИЛАГЧИД ИЙМ САЙХАН ГАВЪАТНУУД ГУДАМЖ ТАЛБАЙГААР САРААЧИЛГҮЙ ЯАХ ВЭ ХАРИН БАГА НАСНЫХАН ОЙЛГОХГҮЙ Л БОЛОВ УУ

Зочин 2015-12-04 103.229.122.129

"Зарим үндэстэн түүх уншиж өнгөрдөг бол зарим үндэстэн түүхийг бүтээж өгдөг юм" Энэ үгтэй санал 100% зөрж байна. Үндэстэн хоорондын зөрчил үүсэх үг байна. Аливаа Үндэстэн үүсч бүрэлдэх явцыг мянга мянган жилээр ярьдаг, гэтэл мянга мянган жил түүхгүйгээр үүссэн үндэстэн байна гэхэд ямар эрүүл хүн итгэх болж байна. Эсвэл эх сурвалж гэж нэг элий нөхөр нугалаад хаяв уу.? Арай ч Монгол улсын Ерөнхийлөгч ингэж айлдаагүй байлгүй дээ айн,?

Зочин 2015-12-04 202.55.190.174

энэ нэг юм энэ тэнд очиж бузарлаж явахаа болиосой харахаар бөөлжис цутгах юм

Сонгуулийн үнэр 2015-12-04 71.49.134.117

Содбаатар тэргүүтэй новшнууд Өвөрхангайд нэр дэвших гэж замаа засаж байгаа нь энэ. 795 жил гэхээс илүүтэй 800 жилийн ойг төрийн оролцоотой олон талт арга хэмжээг зохион байгуулан тэмдэглэх нь зүйтэй байв. Түүхэн ой тэмдэглэх Засгийн газрын тогтоолд...... тэгш тоот ой ......гэж заасан байгаа. 795, 800 хоёрын алин тэгш тоо бэ. Улс төрч гэж өөрсдийгөө нэрлэсэн муусайн новшнууд сонгууль төхөөд ирэхээр хүний тархи угаах гэж түүхийн үнэт зүйлсийг ашиглаж хангахгүй юм.

Зочин 2015-12-04 203.194.114.140

suuliin 25 jiliin tuuh bol biilegjuu hyataduudaar amandaa mungu shihuulj bie bienee horloson tuuh. mongol huniig husur hayasan tuuh.

Зочин 2015-12-04 103.229.122.129

онож хэллээ

direk 2015-12-04 122.201.31.12

Элбэгдорж түүхээ битгий унш, 1990 оноос хойших түүхээрээ л бахарха гэж байгаа юм байна л даа.1990 оноос хойших түүх бол бахархалын гэхээсээ гутаралын түүх, энэ түүх э-тэйгээ хамт даруй тонилоосой

Ард Аюуш 2015-12-04 1.25.153.39

Битгий тэнэгт түүх бүтээдэггүй улс үндэстэн гэж байдаггүй юм харин Элбэгдорж удирдлагатай олуулаа ирсэн АН том хар түүх бүтээлээдээ эргүү минь үтэр түргэн зайлж үз

Зочин 2015-12-04 182.160.39.185

түүх бүтээдэггүй ард түмэн гэж байдаггүй. энж арай хэтэрсэн шүлэглэл байна.

Tttt 2015-12-04 202.21.106.116

Naimanii niislel baisan bish uu

Зочин 2015-12-04 202.21.106.164

ta ch mongoliin nen shine tuuhiig tun muuhai buteelee de.