Сонгууль угтсан баривчилгаа ба М.Энхсайхан | News.MN

Сонгууль угтсан баривчилгаа ба М.Энхсайхан

Сонгууль угтсан баривчилгаа ба М.Энхсайхан

Сонгууль угтсан баривчилгаа ба М.Энхсайхан

УИХ-ын ээлжит сонгууль дөхсөн энэ цаг үед эх баригч намын зүгээс сөрөг хүчнийг “намнаж”, улс төрийн зорилгоор баривчилгаа явуулж буйд иргэд, олон нийтийн зүгээс шүүмжлэлтэй хандаж байна.

Хамгийн сүүлд 2020 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр Ерөнхий сайд асан М.Энхсайханыг шүүх хурлын явцад “олон нийтийн сүлжээнд хэт идэвхтэй байсан нь шүүхэд нөлөөлж байна” гэсэн үндэслэлээр цагдан хорьсон нь олон нийтийг талцахад хүргэсэн. Эргэн сануулахад, Нийслэлийн прокурорын газраас М.Энхсайханыг дээрх үндэслэлээр бус хэргийн нотлох баримт задруулж, хэргийн бусад оролцогчдод нөлөөлж болзошгүй гэсэн үндэслэлээр цагдан хорьсон гэдэг тайлбарыг өгч байгаа. Гэвч УИХ-д үнэмлэхүй олон суудалтай МАН сонгуулийн өмнө АН-д өндөр албан тушаал хашиж байсан нэр бүхий эрхэмүүдэд зориудаар хэрэг үүсгэж, баривчилгаа явуулж байгаа нь сонгогчдын анхаарлыг сарниулах гэсэн оролдлого байж болзошгүй гэх хардлагыг төрүүлж буй нь нууц биш юм. Иймээс дээрх асуудлаар хуульчдын байр суурийг хүргэж байна.

ХОРЛОН СҮЙТГЭХ ГЭМТ ХЭРЭГТ ЯЛЛАЖ ЧАДАЖ БАЙГАА ХҮМҮҮС ШҮҮХИЙГ ЗАНАЛХИЙЛСЭН ГЭЖ ГҮТГЭХ НЬ ЭНҮҮХЭНД БИЗ

ХУУЛЬЧ Х.ТЭМҮҮЖИН:

“Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 14.9 дүгээр зүйл 1.2 дахь хэсэгт “шүүгч, прокурор, мөрдөгч гэх зэрэг нэр бүхий этгээдүүдийг дарамталсан, сүрдүүлсэн” бол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар хуульчилсан. М.Энхсайхан гэдэг хүн бусдыг дарамталж, сүрдүүлдэг зан байдалтай хүн гэж би бодохгүй байна. Энэ бол догширчихсон гэмт хэрэгтэн, даварчихсан эрх мэдэлтнүүдээс гарах ааш аяг.

Цахим сүлжээнд хувь хүн өөрийгөө илэрхийлэх төдийд нөлөөнд автдаг, айж сүрддэг шүүх байгаа бол ургальч үзэл, үг хэлэх эрх чөлөө, өөрийгөө өмгөөлөх эрхтэй иргэний ардчилсан нийгэмд огт зохицохгүй шүүх, шүүгч байна гэсэн үг. Үндсэн хуульд Монгол Улсын иргэн өөрийгөө өмгөөлөх эрхтэй. Энэ эрх нь ганц шүүхийн танхимд бус шүүхээс гадна олон нийтийн эргэлзээ, буруутгалд хариу хэлж, хэлэлцүүлэг өдөөх замаар ч хэрэгжинэ.

Өөрийгөө өмгөөлөх, үг хэлэх, хэвлэн нийтлэх үндсэн эрхээ эдэлсний төлөө баривчлагдаж, хоригдоно, шүүх хуулийн байгууллагын заналхийлэлд өртөнө гэдэг бол Үндсэн хуулийн бус арга замаар хууль, шүүхийн нэр барьсан хувь хүний засаглал амилж, Монгол Улсын Үндсэн хуулийг хорьж цагдаж байна гэсэн үг.

Ер нь террор үйлдэх хэмжээний хорлон сүйтгэх гэмт хэрэгт улайхгүй яллаж чадаж байгаа хүмүүс шүүхийг заналхийлсэн гэж гүтгэж цайрах нь энүүхэнд биз”.

СОШИАЛД ИДЭВХТЭЙ БАЙНА ГЭДЭГ НЬ ЦАГДАН ХОРИГДОХ ҮНДЭСЛЭЛ МӨН ҮҮ ГЭДЭГ НЬ ЭРГЭЛЗЭЭТЭЙ

ӨМГӨӨЛӨГЧ Б.МЭРГЭН:

“Хэрэг прокурорын шатанд байгаа үед прокурор эсвэл мөрдөгчийн санаачилгаар цагдан хорих хүсэлт гаргаад шүүхээр шийдвэрлүүлж болдог. Хэрэг шүүхийн шатанд буюу хэргийг шүүх шийдвэрлэж байгаа үед прокурорын эсвэл шүүхийн санаачилгаар мөн цагдан хорьж болно. Гэвч цаг хугацааны хувьд хэдий хугацаанд хорих вэ гэдэг нь зарим зүйлээрээ ялгаатай. Жишээ нь, прокурорын шатанд цагдан хорьж буй тохиолдолд эхлээд 30 хүртэлх хоногоор хориод дараа нь хугацааг нь сунгаад явах боломжтой байдаг бол шүүхийн шатанд хориход тодорхой хугацаа заадаггүй. Гэхдээ энэ дээр зарчмын хувьд баримтлах ёстой заалт гэж байна. Ер нь бол хэзээ, хэний санаачилгаар хэн хорьж байна вэ гэдгээс үл хамаараад яг цагдан хорих дөрвөн үндэслэл байдаг.

Хуульд зааснаар ерөнхий дөрвөн заалтын аль нэгийг үндэслэх ёстой. Жишээ нь эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9-т зааснаар нэгдүгээрт оргон зайлахыг завдсан, оргон зайлсан бол цагдан хорьж болно. Хоёрдугаарт, шүүгч прокурор хэргийн өөр оролцогч амь нас, эрүүл мэнддээ хохирол учруулах гээд байна гэж үзвэл, гуравдугаарт, гэмт хэрэг үйлдэж болзошгүй үндэслэл бүхий баримт байх юм бол, дөрөвдүгээрт, өмнөх авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн үндэслэлээр хорьж болно. Гэхдээ сошиалд идэвхтэй байна гэдэг нь цагдан хорьсон үндэслэл мөн үү гэдэг нь эргэлзээтэй.

Яллагдагч, шүүгдэгч тодорхой үүрэгтэй. Хэрвээ хэргийн талаар задруулбал, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилнө гэж заасан байдаг. Гэхдээ өөрчиллөө гэхэд заавал цагдан хорих арга хэмжээг авна гэсэн үг биш юм.

 ЯЛЛАГДАГЧИЙГ ДАРААГИЙН ХУРАЛ ХУРАЛДАХ ӨДӨР ХҮРТЭЛ ХОРЬЖ БУЙ НЬ ХУУЛЬ БУС ҮЙЛДЭЛ

ХУУЛЬЧ Ш.АЛТАНГАДАС:

-Ерөнхий сайд асан М.Энхсайханыг цагдан хорьсон асуудал нь олон нийтийн сүлжээнд шүүмжлэл дагуулж байна. Хуульчийн зүгээс харвал цагдан хорьсон шалтгаан нь хэр үндэслэлтэй вэ?

-Монгол улсын эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 хүнийг цагдан хорих 5 үндэслэлийг заасан. Ингэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар дээрх үндэслэлүүдийг нотолсон тодорхой баримтад тулгуурлан талууд мэтгэлцэж шүүх шийдвэр гаргадаг. Ерөнхий сайд асан М.Энхсайханыг олон нийтийн сүлжээнд мөрдөн байцаах ажиллагааны баримт, мэдээллийг тараасан гэж үзэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан гэж ойлгосон.

Хэрэв энэ үнэн бол ямар баримтыг хэзээ, хэрхэн, ямар олон нийтийн сүлжээг ашиглан олон нийтэд тараасан тухай шүүх хэлэлцүүлэг хийх буюу яллах, өмгөөлөх талын мэтгэлцээнд үндэслэж шийдвэр гаргах учиртай байсан. Энэ үйл явдалтай холбоотой хуулийн хоёр зүйл заалт зөрчигдсөн гэж харж байна. Үүнд цагдан хорих таслан сэргийлэх ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар тодорхой процессын дагуу явагддаг чухал ажиллагаа. Тус хуулийн 14.13-т зааснаар хэлэлцүүлэг хийж тодорхой үндэслэлийг тойрч мэтгэлцэн шүүх шийдвэр гаргах шаардлагатай байсан. Өөрөөр хэлбэл, дээр дурдсан хуулийн 14.9-ийн 1-д заасан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлүүдийн хүрээнд маш тодорхой баримтыг хэлэлцэн шийдвэрлэх байсан.

Гэтэл шүүх хуралдааныг хойшлуулах шийдвэр гаргахдаа яллагдагчийг дараагийн хурал хуралдах өдөр хүртэл хорьж буй нь хууль бус үйлдэл болсон.

Нөгөө талаар, уг хуульд зааснаар цагдан хорих таслан сэргийлэн арга хэмжээ авагдсан этгээд, түүний өмгөөлөгч хуулийн 14.13 дугаар зүйлийн 9-д, мөн 15.8 дугаар зүйлийн 1-д зааснаар гурав хоногийн дотор гомдол гаргах эрхтэй бөгөөд шүүх энэ эрхээр хангах үүрэгтэй. Гэтэл шүүх хуралдааныг хойшлуулсан шийдвэрт гомдол гаргах эрхгүй байдаг. Өөрөөр хэлбэл шүүх гомдол гаргах эрхтэй асуудлыг гомдол гаргах боломжгүй шийдвэрээр таглаж шийдвэр гаргасан нь хууль бус болсон.

-Нөгөөтэйгүүр М.Энхсайханыг улс төрийн захиалгаар хорьж байна гэж харж болох уу? Үүнд та ямар байр суурьтай байна вэ?

-Улс төрийн захиалга гэхээсээ илүү манай шүүх өөрөө ийм хууль хэрэглээний өөр өөр жишигтэй болоод байгаа. Ганцхан эрүүгийн шүүх ч гэлтгүй, иргэн, захиргааны шүүхүүд ч нэг асуудлыг өөр өөрөөр шийдвэрлэх тохиолдол гарсаар байна. Тиймээс улс төрийн захиалга байгаа эсэхийг хариулж мэдэхгүй юм. Ямартаа ч шүүх хууль хэрэглээний асуудалтай байгаа гэдгийг олон хуульчид хэлэх байх.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

39 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-04-29 150.129.141.170

МАН-хан ичээч ээ. Хүрэлсүг ээ

Avatar

Зочин 2020-04-29 64.119.24.80

Шүүх нь хууль зөрчсөн юм бол түүнд нь ямар арга хэмжээ авах ёстой вэ? Шүүх шударга бус байгаа бол үндсэн хуулийн шударга шүүхээр шүүлгэх эрх яах вэ?

Avatar

Зочин 2020-04-29 203.91.115.49

Сайн байцгаана уу, хайн хайцгаана уу, айн айцгаана уу

Avatar

Зочин 2020-04-29 192.82.74.135

Женкогын шуух ажилгаа явагдаж бг биздээ

Avatar

Иргэн 2020-04-29 66.181.185.49

М.Энхсайханы асуудал МАН-тай ямарч холбоо байхгүй.Ерөнхийлөгч Х.Баттулга, АН түүний дэд дарга З.Энхболд нар л энэ талаар сайн мэдэх байх.

Avatar

Зочин 2020-04-29 203.91.115.47

бээжин хав тарвагадоржууд бага л хуцаарай

Avatar

789456 2020-04-29 49.0.137.6

Энд чин зүгээр ЖЕНКО-БЭЛТРЭГ-ГАСНҮХ нарын 243 гэсэн нөхөр л ганцаараа л хэдэн янзаар мөнгөөр тролдоод сууж байдаг байна ш тээ. Хальт харсан чин. 243-аа хэдийг авдаг юм бэ, хамт бичилцье хөө.

Avatar

Зочин 2020-04-29 202.126.89.129

Төмөр зам тавьж өгнө гээд хульхидаж байгаа нь жинхэнээсээ улсыг хорлон сүйтгэсэн явдал бус уу.

Avatar

Зочин 2020-04-29 202.21.107.93

Энхсайханыг оролдохоо зогсоовол зүгээр санагдах юм даа

Avatar

Зочин 2020-04-29 150.129.140.239

Улс төрийн захиалгат өш хонзон авалт. Захиалагч нь Оросын мафийн гар хөл Жанхуу. Таван толгойн нүүрсний ордыг надад өг гэж Элбэгдоржоос гуйгаад авч чадаагүй. Дараа нь Алтанхуягаас гуйгаад өгөхгүй болохоор нь телевизээр занаж байгаад огцруулсан. Дараа нь Сайханбилэг, Баярцогт нар Энхсайхантай нийлж төсөл боловсруулаад УИХ-аар хэлэлцүүлэх гэхэд нь ЗИКА вирустай нийлж байгаад гацаасан. Энэ хооронд ОРОСууд аль хэдийн төмөр зам бариад сибирийн нүүрсээ Хятад руу зөөжээ. Биднийг хэн хорлов? ЖАИХУУ, ЗИ

Avatar

Зочин 2020-04-29 202.131.245.243

Ийм жишиг тогтоосон тэр элбэгдорждоо л гомд.

Avatar

Энхбаяр чинь харин шийртэй аавын хүү юм байна. 2020-04-29 202.131.245.243

Энхбаярыг хэлмэгдүүлэн баривчлахад энхсайхан юу гэж байлаа? Шүүх л шийдсэн шүү дээ гээд инээж, хөхрөөд байсан биз дээ? Одоо юундаа гоншигоноод байгаа юм бэ? Суугаад л гараад ирээч дээ. Ийм жишиг тогтоосон тэр элбэгдорждоо л гомд.

Avatar

Зочин 2020-04-29 103.57.94.226

АН-ыхан зүүдээ ярих гээд хулгайгаа ярив гээч болж байна. Та нар л сонгуулийн өмнө төдийгүй сүүлийн 30 жил нөгөө намаа намнаж, нийгэмд зохиомол шуугиан гүтгэлэг тарааж одоо ч үргэлжилж байна.Араар нь луйвар хулгай дээрмээ хийж, улмаар нийгмийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж үймүүлэх хорлонт үйлдлээсээ одоо ч салаагүй хэвээр байгаа нь харамсалтай

Avatar

САРАНГЭРЛИЙГ ш****г САЙН АХ ТЭМҮҮЖИН АМАА ТАТ 2020-04-29 203.91.115.47

АРДЧИЛСАН НАМ НАМ БИШ. ХУЛГАЙЧ ЭРДЭНЭ ЭЛБЭГДОРЖ БАТҮҮЛ НАР ХҮН БИШ. АРД ТҮМЭН ТЭНЭГ БИШ.

Avatar

Цаг нь болсон, сав нь дүүрсэн. 2020-04-29 202.131.245.243

Энхбаярыг хэлмэгдүүлсэн элбэгдоржийг өөрийг нь шоронд хийх хэрэгтэй.

Avatar

Зочин 2020-04-29 203.91.115.52

АН-хан өөрсдөө сонгуулийн зохиомол хэрэг үүсгэж олноор нь ял өгч байсаан.

Avatar

Зочин 2020-04-29 203.91.115.52

2012 нд АН-хан ширүүн баривчилгаа явуулж зарим нь шоронд үхэж заримыг нь сонгуулийн маргааш суллаж байлаа. одоо гэмт хэрэгтнүүдийг шалгахаар ардчилалд аюул учирлаа гэж уйлганан жүжиглэж балайрч өгч байна. хэрэг хийсэн бол ялаа үүрэх ёстой.

Avatar

Зочин 2020-04-29 202.21.100.210

ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨЖСӨН ХҮНИЙ ЭРХИЙГ НОЦТОЙ ЗӨРЧИЖ БАЙГАА ШҮҮГЧ ПРОКУРОР НАРЫГ ШАЛГАХ ӨДӨР ИРЖ Л ТААРНА.

Avatar

Зочин 2020-04-29 202.131.245.243

Шалгаад шүүж л байгаа шүү дээ.

Avatar

Улс төрийн хэлмэгдүүлэлтийг энэ нөхөр өөрөө 1996 онд эхлүүлсэн шүү. Ёстой махны машин ажиллулж байсан даа. 2020-04-29 202.131.245.243

ЕС байхдаа мөн ч их хулгай хийсэн дээ, энэ хумсаа нуусан муур. 1996 онд Ашигт малтлалын тухай хуулийг батлуулж байгаад л ТТ- н ордыг ганцаараа эзэмшиж байсан хулгайч даа. Бүр сүүлд л Энержи ресурсэд зарсан болохоос. Энэ бол хулгайлсан зүйлийнх нь ердөө өчүүхэн зах зух нь шүү.

Avatar

Зочин 2020-04-29 182.160.33.178

Энхсайхан бол эх орноосоо урвагч

Avatar

Зочин 2020-04-29 66.181.161.121

Аль эх орон бэ?! Хятадаас наашаа урваж ирээд хятадууддаа баригдсан юм уу? Лав л Монгол хүн биш дээ

Avatar

Батый 2020-04-29 202.131.230.50

1996оноос Монгол улсыг зах зээлийн эдийн засгийн бүтэц рүү оруулах эхлэлийг маш зөв тавиж өгсөн хүн бол М.Энхсайхан ерөнхий сайд байхдаа 15% байсан гаалийн татварыг 0% болгож Монгол улсад НӨТ-н10% татвартай болгосоноор Монголчууд нийтээрээ цүнk үүрч ганзагын наймаачин болж өөрсдийн амbдралыг өөрсдөө авч явах эхлэлийг тавbсан одоо ч яг энэ бүтэцээр бид амbдар ч байна. Энэ хүн Монгол улсын эсрэг ажилласан гэж бодохгүй байна. Үүнийг нотлох хэрэгтэй.Ялангуяа З.Энхбодоор нотлуулах хэрэгтэй!!! ???

Avatar

Зочин 2020-04-29 103.14.38.132

Гадаад улсын залуураар аяндаа хийгдсэн өөрчлөлт.

Avatar

Зочин 2020-04-29 202.131.245.243

М.Энхсайхан бол Монголын зах зээлийг хятдад чөлөөтэй нээж өгч, эзлүүлсэн жинхэнэ сайн бээжин залуу даа. Зянь Зэ Мин

Avatar

Зочин 2020-04-29 202.131.245.243

Гаалийн татварыг 0% болгосноор үйлдвэрүүд хаагдаж, Монгол Улс тэг чигээрээ коммунист хятдын барааг хэрэглэгч улс болсон шүү дээ. Нарийн мэргэшсэн бүхэл бүтэн ажилчин анги тэр чигээрээ гудамжинд гарч, хүүхдээ өлсгөхгүйн тулд аргагүйн эрхэнд наймаанд явж, амь насаа алдаасан даа. Ганцхан жишээ хэлэхэд шинэхэн герман токарийн машинаа төмрийн хаягдалд ачуулж байсан.

Avatar

Зочин 2020-04-29 202.126.88.164

Энэ 245. 243 гэсэн малыг бүлж а**х юмсан.

Avatar

Цагдаагийн Ерөнхий Газар 2020-04-29 202.131.245.243

Тэг л дээ. Харъя.

Avatar

Цэвэр захиалгашдээ 2020-04-29 31.13.189.94

хэрэг ээдрээтэй байна гээл шууд сунгадаг шдээ. Тэр хуулийн заалтыг шүүгч тоодоггүй прокурор нь хуулийн дагуу санал гаргахгүй бараг л гаргамааргүй байна аа гэнгүүт шүүх за гээл хориод байдаг. Хуулийн дээр мөнгө, нам эсвэл жонкуу л байгаа. Тэдний хурууны үзүүрээр л шүүх прокурор хөдөлдөг. Хууль бол түй май шүүдээ

Avatar

ИРГЭН 2020-04-29 49.0.149.20

ЭНХСАЙХАН ГЭДЭГ ХҮН ХЭН ВЭ ӨВӨГ ДЭЭДСЭЭС БИДЭНД ҮЛДЭЭСЭН НЭР НЬ ХҮРТЭЛ 5-ТОЛГОЙ ГАЗАР ДООРХИ БАЯЛАГИЙГ УРД ХӨРШИД ҮНЭГҮЙ ӨГӨХИЙГ ЗАВДСАН ЭНЭ ХЭРЭГ МӨН ҮҮ МӨН ШАЛГАХ АСУУДАЛ МӨН ҮҮ МӨН АРДЧИЛАЛЫН 30-ЖИЛД ЭЛБЭГ БАТҮҮЛ БАЯРЦОГТ НАРЫН АРДЧИЛАЛЫН НЭР БАРЬЖ БАЯЖСАН НӨХДҮҮДИЙГ ШАЛГАЖ ХУУЛИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХ НЬ ҮНЭНД НИЙЦНЭ ГЭДГИЙГ ИРГЭД ХҮСЭЖ БНА ИНГЭЖ БАЙЖ БИД ЦААШ ЯВАХ ЁСТОЙ МУУЛААД БАЙГАА СОЦ ҮЕД БОЛ ИЙМ ҮЙЛДЭЛ ХИЙСЭН ХҮМҮҮС ШОРОНД ОРЖ ЮУН ДАХИЖ УЛС ТӨРД ОРОХ ИЙМ Л БАЙЛАА

Avatar

Зочин 2020-04-29 202.126.88.164

эргүү төлөг

Avatar

Зочин 2020-04-29 202.131.245.243

ардчилсан хятад тэмбүү

Avatar

Зочин" 2020-04-29 103.57.92.70

1996оноос Монгол улсыг зах зээлийн эдийн засгийн бүтэц рүү оруулах эхлэлийг маш зөв тавиж өгсөн хүн бол М.Энхсайхан ерөнхий сайд байхдаа 15% байсан гаалийн татварыг 0% болгож Монгол улсад НӨТ-н10% татвартай болгосоноор Монголчууд нийтээрээ цүнk үүрч ганзагын наймаачин болж өөрсдийн амbдралыг өөрсдөө авч явах эхлэлийг тавbсан одоо ч яг энэ бүтэцээр бид амbдар ч байна. Энэ хүн Монгол улсын эсрэг ажилласан гэж бодохгүй байна. Үүнийг нотлох хэрэгтэй.Ялангуяа З.Энхбодоор нотлуулах хэрэгтэй!!! ???

Avatar

Монголын зах зээлийг хятдад чөлөөтэй нээж өгч, эзлүүлсэн сайн бээжин залуу даа. Зянь Зэ Мин 2020-04-29 202.131.245.243

Гаалийн татварыг 0% болгосноор үйлдвэрүүд хаагдаж, Монгол Улс тэг чигээрээ коммунист хятдын барааг хэрэглэгч улс болсон шүү дээ. Нарийн мэргэшсэн бүхэл бүтэн ажилчин анги тэр чигээрээ гудамжинд гарч, хүүхдээ өлсгөхгүйн тулд аргагүйн эрхэнд наймаанд явж, амь насаа алдаасан даа. Ганцхан жишээ хэлэхэд шинэхэн герман токарийн машинаа төмрийн хаягдалд ачуулж байсан.

Avatar

Зочин 2020-04-29 202.126.88.164

Энэ дээрхи 2 шиг хогнууд үхэж далдартал ийм тэнэг хэрүүл, шүүх дуусахгүй.

Avatar

Зочин 2020-04-29 202.131.245.243

Энгийн ардын хүүхдүүд ялаа эдлээд л дуугүй явж байна. Баячууд болохоор л тусгай сортын хүмүүс юм уу? Адилхан л байгаач. сүржигнэхээ л больчих л доо.

Avatar

Зочин 2020-04-29 103.57.93.98

Ардчилал ялна

Avatar

Зочин 2020-04-29 103.57.93.98

Энэ бол Хүрэлсүх тэргүүтэй экс коммунистуудын ардчилалыг нухчин дарж хэмжээлшгүй дарангуйллаа он удаан жил үргэлжлүүлэх гэсэн оролдлого. Одоо залуучууд сэрж 1990 онд яаж коммунистуудыг буулган авч байсан шигээ ЖДҮчидийг Засгийн эрхэнээс буулган зайлуулах цаг болсон

Avatar

Зочин 2020-04-29 202.55.191.40

юун сонгууль жилийн өмнөөс л эхлээ биздээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж