"Нэр дэвшихээс өөр аргагүй байдалд намайг оруулж байна"

Хуучирсан мэдээ: 2020.04.29-нд нийтлэгдсэн

"Нэр дэвшихээс өөр аргагүй байдалд намайг оруулж байна"

"Нэр дэвшихээс өөр аргагүй байдалд намайг оруулж байна"

УИХ-ын 2020 оны сонгуульд бие даан нэр дэвшихээр мөрийн хөтөлбөрөө өгсөн хүмүүсийн нэрсийг өчигдөр /2020.04.28/  Үндэсний аудитын газраас албан ёсоор ил болгов. Тус нэрсийн дунд УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр бие даан нэр дэвшихээр мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ.

Тэрбээр өнгөрөгч нэгдүгээр сарын 30-ны өдөр өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдсөн юм.

Түүнээс хойш Н.Номтойбаяр улс төрөөс хэсэгхэн “чөлөө” авч Оксфордын их сургуульд улс төрийн шинжлэх ухаанаар докторын зэрэг хамгаална хэмээн сэтгэл шулуудаад байсан тэрбээр УИХ-ын сонгуульд яагаад бие дааж өрсөлдөхөөр болсон талаар цөөн хариулт авлаа.

-Та 2020 оны  УИХ-ын сонгуульд бие даан өрсөлдөх болсон шалтгаан нь юу байв?

-Оксфордоо хойшлуулаад үзэхээс өөр аргагүй байдалд намайг хийж байна. Миний өөрийн шийдвэр гэхээсээ илүүтэй намайг шоглох гэж байгаа нь нөлөөллөө.

-Та УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх үеэрээ Улс төр багийн тоглолт. Ганц хүн улс төрд хэцүү” хэлж байсан?

-Бие даагчид баг болж болдоггүй гэж үү.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
37
ТэнэглэлТэнэглэл
15
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж