Оросын албаныханд халдахаар төлөвлөжээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Оросын албаныханд халдахаар төлөвлөжээ

Хуучирсан мэдээ: 2015.12.04-нд нийтлэгдсэн

Оросын албаныханд халдахаар төлөвлөжээ

 

Тайландад өнгөрсөн аравдугаар сард ирсэн Сирийн 10 эрэгтэй Оросын албаныханд халдах зорилготой гэдгийг цагдаагийн газраас мэдээлжээ. Тэдгээр сиричүүдийг “Исламын улс” бүлэглэлтэй холбоотой хэмээн үзэж байгаа аж.

 

ОХУ-ын тагнуулын албанаас сэрэмжлүүлснээр өнгөрсөн аравдугаар сарын 15-31-ны хооронд Тайландад ирсэн Сирийн иргэд тус улсад суугаа Оросын албаныханд халдах төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Сэрэмжлүүлгийн дагуу Тайландын тусгай хүчний цагдаа нар Оросын албаныхны хамгаалалтад гарчээ.

 

ОХУ нь өнгөрсөн есдүгээр сараас Сирид агаарын цохилт өгч эхэлснээр “Исламын улс” бүлэглэлийн заналхийлэлд өртөх болсон юм. Түүнчлэн Исламын улс бүлэглэл өнгөрсөн аравдугаар сард Египетийн Синайн хойгт Оросын 224 хүнтэй онгоцонд тэсрэх бөмбөг дэлсэн билээ.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2015-12-04 182.160.0.16

Odoo manaihan gadaadad Orosuud ihtsuglardag, ochdog gazar ochihgui baih heregtei. Tend l teroristuud bombog delbeleh ayultai.

Зочин 2015-12-04 202.21.106.134

Орос биш харин 103.9.91.* чи л үхвэл таарна

зочин 2015-12-04 180.149.78.27

***** оросуудад алуулж л дуусна даа, оросуудад дайсандаа хэзээ ч бууж өгөх айх сэтгэл байдаггүй аймаар хүмүүс дээ, ***** орос гүрэнд одоо болтол цагаачилж дүрвэж очихгүй айдастай л байгаа биз дээ

Зочин 2015-12-04 103.9.91.40

Орос суганууд юун даварцан сдаа нар вэ. Үхэж байхдаа таарна.