Канье Уэст “Forbes”-ийн гадуурхалд гоморхож, тэрбумтан гэдгээ баталжээ | News.MN

Канье Уэст “Forbes”-ийн гадуурхалд гоморхож, тэрбумтан гэдгээ баталжээ

Канье Уэст “Forbes”-ийн гадуурхалд гоморхож, тэрбумтан гэдгээ баталжээ

Канье Уэст “Forbes”-ийн гадуурхалд гоморхож, тэрбумтан гэдгээ баталжээ

АНУ-ын рэп дуучин Канье Уэст дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтад орохыг эрмэлзэж байсан хэдий ч “Forbes” сэтгүүл өөрийг нь арьс өнгөөр ялгаварлан гадуурхаж, зориуд басамжилж байсантай холбоотойгоор жагсаалтад багтдаггүй байснаа илэрхийлжээ.

“Forbes” сэтгүүлээс дөрөвдүгээр сард шинээр гаргасан тэрбумтнуудын жагсаалтад Уэстийн нэрийг дахин багтаагаагүй тул дуучин залуу санхүүгийн байдлаа нотолсон баримт бичгээ бүрдүүлэн, тус сэтгүүлийн редакци руу явуулсан байна.

“Forbes”-ийн редакц уг материалыг судалж үзээд, дуучин залуугийн үндсэн хөрөнгө “Adidas” брэндтэй хамтран гаргасан хувцасны “Yeezy” брэндээр үнэлэгдэнэ гэж үзэж, тус брэндийг 1.26 тэрбум ам.доллароор үнэлжээ. Үүнээс гадна дуучин К.Уэстийн Калифорни, Вайоминг муж улс дахь үл хөдлөх хөрөнгө, хөрөнгийн зах зээл, банкны дансан дахь хөрөнгө мөнгө, автомашины цуглуулга нь нийлээд 125 сая ам.доллароор үнэлэгдсэн байна.

Канье Уэст хөрөнгийнх нь хэмжээг доогуур үнэлж байгаад сэтгэл дундуур байгаагаа илэрхийлээд, “Миний хөрөнгө 3.3 тэрбум ам.долларт хүрнэ” гэж хэлжээ.

Б.ЖАРГАЛ
Эх сурвалж: FORBES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-04-28 64.119.21.61

Bolovsrolgui teneg sarmagchin!

Avatar

Зочин 2020-04-28 103.212.116.201

ENE DELHIIN CHINEELEG GOLDUU IRGED GALZUURCHEE

Avatar

Зочин 2020-04-28 66.181.161.52

Чи ядуу бол амаа тат.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж