Хөл хориог эсэргүүцэгч бүсгүй "Сovid-19"-ийн халдвар авчээ

Хуучирсан мэдээ: 2020.04.28-нд нийтлэгдсэн

COVID-19

Хөл хориог эсэргүүцэгч бүсгүй "Сovid-19"-ийн халдвар авчээ

Хөл хориог эсэргүүцэгч бүсгүй "Сovid-19"-ийн халдвар авчээ

Дэлхий нийтээрээ цар тахлын тархалтын эсрэг арга хэмжээ авч, хөл хорио тогтоогоод байгаа билээ. Харин зарим газруудад энэхүү хөл хориог эсэргүүцэж, урьдын адил эрх чөлөөтэй амьдрахыг хүсч байна. Тэдний нэг бол АНУ-ын Хойд Каролина мужийн оршин суугч Аудри Уайтлок хэмээх хөл хориог эсэргүүцэгч ReОpen төрийн бус байгууллагын тэргүүн юм. Гэвч хөл хориог эсэргүүцэж тэмцсэн тэмцэл нь өөрт нь шинэ төрлийн коронавирусийн халдвар авчирна гэж хэн санах билээ.

ReOpen хэмээх төрийн бус байгууллага нь Хойд Каролина мужийн амбан захирагч Рой Куперийн “гэртээ үлд” гэсэн тушаалыг эсэргүүцэн бий болсон байгууллага юм.

Тэрбээр сүүлийн гурван долоон хоногийн турш гэрээсээ гаралгүй өөрийгөө тусгаарлаж байгаа ба Ралей хотод зохион байгуулагдах байсан хоёр жагсаалд орж чадаагүй аж. Эрүүл мэндийн байгууллагаас түүний шинжилгээний хариуг эерэг гармагц хүчээр тусгаарлалтад оруулж, бусад хүмүүст халдвар тархахаас урьдчилан сэргийлсэн байна. Одоогийн байдлаар түүнд өвчний ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй байгаа аж.

Тэр зүгээр л төр, засгийнхаа гаргасан шийдвэрийг дагаж, олон нийтийн газар жагсаал цуглаан хийгээгүй байсан бол эрүүл байх байсан биз ээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж