НАСА: Аюултай хоёр солир манай гаригийг чиглэн ирж байна | News.MN

НАСА: Аюултай хоёр солир манай гаригийг чиглэн ирж байна

НАСА: Аюултай хоёр солир манай гаригийг чиглэн ирж байна

НАСА: Аюултай хоёр солир манай гаригийг чиглэн ирж байна

2020 он цаашид хэрхэн үргэлжлэх бол хэмээн хүмүүс цахим ертөнцөд ярилцах болсон энэ үед НАСА манай дэлхий рүү нэг биш, хоёр ч аюултай солир тавдугаар сард тун ойртож ирнэ хэмээн мэдэгдэж, олны анхаарлыг татлаа.

1998 онд OR2 солир дэлхийгээс 6.3 сая км зайтай өнгөрсөнтэй харьцуулбал хамаагүй илүү ойрхон өнгөрөх Аполло ангиллын хоёр солир дэлхийд аюултай байж болзошгүй хэмээн зарим мэргэжилтнүүд санаа зовж буй аж.

Тавдугаар сард дэлхийд ойртон ирнэ хэмээн тооцоолж буй хоёр солирын нэг нь болзошгүй аюулт 2009 ХО солир аж. Түүний ялгаруулах гэрлээс харахад тус солир ойролцоогоор нэг хөлбөмбөгийн талбайн хэмжээтэй бөгөөд 45720 км/цаг хурдтай гэнэ. Эл чулуулаг биет нь нарыг 926 өдөрт тойрдгоос гадна дэлхийн тойрог замтай огтлолцдог Аполло ангиллын, НАСА-ийн ажилчдын үргэлж санаа зовж явдаг солируудын нэг юм.

Гэхдээ аз болоход 2009 ХО нь тавдугаар сарын 7-нд манай гаригаас 3.3 сая км зайтай зөрөх нь. Энэ зай нь НАСА-ийн тогтоосон аюулгүй хэмээх стандартад нийцэж буй ажээ.

Ямар нэг байдлаар сүйрэхгүй бол уг солир ойрын 200 жилд дахин хэд хэдэн удаа дэлхийд маш ойртож ирэх бололтой. Тэдгээрээс хамгийн ойрхон нь 2096 оны тавдугаар сарын 7-нд байх ба дэлхийгээс ердөө 1.5 сая км зайтай зөрөх аж. Харьцуулж үзвэл сар дэлхийгээс 384400 км зайд байдаг.

Харин түүнээс хоёр долоо хоногийн дараа хоёр дахь болзошгүй аюулт 136795 солир дэлхийд ойртож ирэх гэнэ. 1997 онд бүртгэгдсэн 136795 солир нь дэлхийн хамгийн өндөр барилга Бурж Халифагаас хоёр дахин том хэмжээтэй юм байна.

Дээрх солир мөн л Аполло ангиллынх бөгөөд нарыг 844 өдөрт тойрдог, 42048 км.цагийн хурдтай гэнэ. Тэрбээр тавдугаар сарын 21-нд дэлхийгээс 6.2 сая км зайтай өнгөрөх ажээ.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ГайхмаарГайхмаар
5
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ОНОМ 2020-04-28 119.40.98.106

Астрономын хэмжээсээр 3.3 сая км гэдэг чинь хүний хацрыг сум зураад өнгөрөх тийм ойрхон зай гэж үздэг юм шүү. Тэр дунд нэг жижиг биетэй зөрөхөд таталцлаас маш бага өнцгөөр даялахад бусад гаригийн тататцлаас хамаараад дэлхий рүү чиглээд ирэх ч боломж бий тийм учраас ийм дайны астройдыг байнга ажиглах шаардлагатай. дээр нь хэлсэн хэмжээ нь дэлхий дээрх амьдралыг үгүй хийчих хэмжээ юм шүү. Учир нь баллистик хурдаар дэлхийг мөргөхөд доор байгаа агаар нь зайлж амжихгүй нарнаас халуун температур…

Avatar

sereeter 2020-04-28 202.55.188.90

Их эзэн Чингис хааны хэлсэнчлэн сансар огторгуй болоод Мөнх хөх тэнгэрийн дор бидний хорвоо оршмуй.Хорвоо гэдэг нь хорж багасахын утгатай билээ.Орчлон гэдэг нь орох гарахын зүй тогтолууд билээ.Ирж мөргөх солирын хувьд хэдэн зуун жилд ховор шүү.Монголын Мөнх хөх тэнгэр биднийг хамгаалж байгаа бүү айцгаа.

Avatar

Зочин 2020-04-28 139.5.217.131

Манай нарны аймагт 80 000 гаруй том жижиг, чулуулаг болон мөсөн гэхчилэн солирууд эргэлдэж байдагаас, зөвхөн 20 000-ыг нь л NASA харж чаддаг гэж өөрсдийгөө үздэг.Гэхдээ дурандаж чадаж байна, хөдөлгөөнийх нь тойрог замыг нь тооцоолж чадаж байна гэдэг нь хянаж чадна гэсэн үг огт биш.Бас нөгөө үлдсэн 60 000 н солирын асуудалыг яах вэ, гэдэг нь том асуудал.Хүн төрөлхтөн юу ч чадахгүй байж, чаддаг мэддэг юм шиг бардамнах нь эмгэнэлтэй.Гэхдээ биднийг Бүтээгч бидэнд хайртай бөгөөд гэмшилд дууддаг.

Avatar

Зочин 2020-04-28 124.158.107.35

хүн төрөлхтний нас хүрэхгүй юмыг ярьж сүржигнээд яанав

Avatar

** 2020-04-28 207.6.112.23

манай гаригаас 3.3 сая км зайтай зөрөх юм бол аюултай солир ойртож байна гэж сүржигнэж яадаг байна.

Avatar

onom 2020-04-28 119.40.98.106

Аа энэ их учиртай, ер нь бол 3.3 сая км гэдэг нь сансар огторгуйн хэмжээсээр бол сум хүний хацрыг шүргээд өнгөрсөнтэй адилхан хэрэг юм. Дэлхийд 3.3 сая гэдэг чинь манай сар гэж юмнаас 10 дахин хол зай л даа. Гэхдээ энэ чинь сансрын төрөл биетийн таталцлаас болоод бага зараг даялахад л дэлхий рүү ороод ирэх хэмжээний ойрхон зай байхгүй юу. Мэдэхгүй байж болно. энэ бол хүн бүхэн мэдэх ч асуудал биш. Гэхдээ эл асуудал тулгамдаагүй ч дэлхий, хүн төрөлхтөн, цаашлаад амьдралын оршин байхуйд асуулт…

Avatar

Зочин 2020-04-28 66.181.161.66

Солир биш астеройд.

Avatar

/*-*/ 2020-04-28 49.0.213.170

Ирээд мөргөчөөсэй

Avatar

minii bodol ergetsyylel 2020-04-28 202.9.46.24

delxiid solir /astroid/ oirtox byrd delxiid dain ,yimeen, uvchin,taxal ,baigaliin gamshigt yzegdel bolj bsan bdag. minii tusuulj bodoj bgaagaar covid19 /korono/ ene solirtoi xamaatai bj magad gej bodoj bn. tengert xaa xol ungurux solir bidend yamar xamaa bn gej shyymjlex negen garax l bx. gexdee enenii tailbariig kvant fizikiin xymyys tailbarlax bxaa. solir oirtood irxed covid19 deed tsegtee xyrtel idexjij xoldox tusam aya zunduu alga bolox bx. tiim l bgaasai.

Avatar

... 2020-04-28 202.9.40.27

манай гаригаас 3.3 сая км….yun oirkhon zurdiin

Avatar

Зочин 2020-04-28 182.160.34.27

Astromoniin huwid shurgehtei adil zai gejugaa

Avatar

Зочин 2020-04-28 103.212.117.179

Yu bolood bainaa geed shuugiach

Avatar

Зочин 2020-04-28 66.181.161.70

Оркоороо чи л шаагиач.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж