НАСА: Аюултай хоёр солир манай гаригийг чиглэн ирж байна

Хуучирсан мэдээ: 2020.04.28-нд нийтлэгдсэн

НАСА: Аюултай хоёр солир манай гаригийг чиглэн ирж байна

НАСА: Аюултай хоёр солир манай гаригийг чиглэн ирж байна

2020 он цаашид хэрхэн үргэлжлэх бол хэмээн хүмүүс цахим ертөнцөд ярилцах болсон энэ үед НАСА манай дэлхий рүү нэг биш, хоёр ч аюултай солир тавдугаар сард тун ойртож ирнэ хэмээн мэдэгдэж, олны анхаарлыг татлаа.

1998 онд OR2 солир дэлхийгээс 6.3 сая км зайтай өнгөрсөнтэй харьцуулбал хамаагүй илүү ойрхон өнгөрөх Аполло ангиллын хоёр солир дэлхийд аюултай байж болзошгүй хэмээн зарим мэргэжилтнүүд санаа зовж буй аж.

Тавдугаар сард дэлхийд ойртон ирнэ хэмээн тооцоолж буй хоёр солирын нэг нь болзошгүй аюулт 2009 ХО солир аж. Түүний ялгаруулах гэрлээс харахад тус солир ойролцоогоор нэг хөлбөмбөгийн талбайн хэмжээтэй бөгөөд 45720 км/цаг хурдтай гэнэ. Эл чулуулаг биет нь нарыг 926 өдөрт тойрдгоос гадна дэлхийн тойрог замтай огтлолцдог Аполло ангиллын, НАСА-ийн ажилчдын үргэлж санаа зовж явдаг солируудын нэг юм.

Гэхдээ аз болоход 2009 ХО нь тавдугаар сарын 7-нд манай гаригаас 3.3 сая км зайтай зөрөх нь. Энэ зай нь НАСА-ийн тогтоосон аюулгүй хэмээх стандартад нийцэж буй ажээ.

Ямар нэг байдлаар сүйрэхгүй бол уг солир ойрын 200 жилд дахин хэд хэдэн удаа дэлхийд маш ойртож ирэх бололтой. Тэдгээрээс хамгийн ойрхон нь 2096 оны тавдугаар сарын 7-нд байх ба дэлхийгээс ердөө 1.5 сая км зайтай зөрөх аж. Харьцуулж үзвэл сар дэлхийгээс 384400 км зайд байдаг.

Харин түүнээс хоёр долоо хоногийн дараа хоёр дахь болзошгүй аюулт 136795 солир дэлхийд ойртож ирэх гэнэ. 1997 онд бүртгэгдсэн 136795 солир нь дэлхийн хамгийн өндөр барилга Бурж Халифагаас хоёр дахин том хэмжээтэй юм байна.

Дээрх солир мөн л Аполло ангиллынх бөгөөд нарыг 844 өдөрт тойрдог, 42048 км.цагийн хурдтай гэнэ. Тэрбээр тавдугаар сарын 21-нд дэлхийгээс 6.2 сая км зайтай өнгөрөх ажээ.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ГайхмаарГайхмаар
5
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж