Д.Сумъяа хэсгийн аварга боллоо

Хуучирсан мэдээ: 2015.12.04-нд нийтлэгдсэн

Д.Сумъяа хэсгийн аварга боллоо

Японы Токио хотноо жүдо бөхийн оны сүүлийн “Их дуулга” тэмцээн өнөөдөр эхэллээ. Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд барилдаж буй ОУХМ Д.Сумъяа хэсгийн аварга болж, мөнгөн медалийн төлөө Японы Цүкаса Ёшидатай барилдахаар онолт таарлаа.

“А” хэсгийг тэргүүлэн барилдсан Д.Сумъяа эхний тойрогт хийлж, Японы Мигүми Ишикава, Германы М.Ропер нарыг ялж, хагас шигшээд үлдээд байна.

Мөн эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд Д.Төмөрхүлэг хүрэл медалийн төлөө барилдахаар үлдлээ.

Энэ өдөр барилдсан манай бусад жүдочдоос эрэгтэйчүүдийн 60 кг-д Д.Амартүвшин, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд гавьяат тамирчин М.Уранцэцэг нар торгуулийн барилдаанд ялагдлаа.

Токиогийн "Их дуулга" тэмцээний эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд манай улсаас бөх барилдаагүй бөгөөд Японы дөрвөн жүдоч хагас шигшээд үлджээ.

Мөн эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Казахстан улсын нэрийн өмнөөс болж буй ОУХМ Г.Отгонцэцэг эхний тойрогт Косовогийн Дистриа Красниюүд ялагдан тэмцээнээ өндөрлүүллээ.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж