Covid-19 вирусийн цар тахал ЗХУ задарсны дайны хэмжээтэй хор хохирлыг Орост авчирна хэмээн Сеченовын их сургуулийн Клиникийн эмчилгээний захирал, зүрхний эмч Юрий Беленков Sputnik радиод өгсөн ярилцлагадаа хэлжээ.
Коронавирус зөвхөн хүний эрүүл мэнд төдийгүй, нийгэмд бүхэлд нь сөрөг нөлөө үзүүлнэ. Цар тахлын дараа хүмүүс зүрх судасны өвчнөөр өвчлөх нь ихэснэ хэмээн Юрий Беленков үзэж байна.
"Зүрх, судасны өвчлөл нэмэгдэнэ. 1991 онд ЗХУ задарсанаас зургаан сарын дараагаас зүрх судасны өвчний шалтгаанаар нас барагчдын тоо эрс нэмэгдсэн. Дараа нь улс дефольт зарласан. Дефольтыг залгаад гүн хямралд орсон. Нийгмийн ийм тогтворгүй үе шат болгон нас баралтыг ихэсгэдэг, ялангуяа зүрх судасны өвчлөлөөс шалтгаалсан нас баралт нэмэгддэг” хэмээн Юрий Беленков хэллээ.
Цар тахлаас шалтгаалан иргэдийн чөлөөтэй хөдөлгөөнийг хязгаарлаж, гэрийн хорионд байлгаж байгаа нь хүний эрүүл мэндэд зайлшгүй шаардлагатай бие организмыг хөшингө болгож байгаа нь зүрхний төрөл бүрийн өвчнийг өдөөх өндөр эрсдэлтэй юм. Мөн ийм дэглэм нь хүмүүсийг нийгмийн харилцаанаас түр зуур тасалж байгаа учраас сэтгэхүйд шууд нөлөөлнө гэж тэр анхаарууллаа. Ойр дотныхонтойгоо утсаар ярих, видео уулзалт хийх зэргээр ганцаардлаа даван туулж, сэтгэл санаагаа өөдрөг байлгах нь зүрх судасны өвчлөлөөс сэргийлэхэд чухал болохыг анхаарууллаа.
Эх сурвалж: РИА НОВОСТИ