Үндсэн хуулийн цэц сонгуулийн хуультай холбоотой маргааныг хянан хэлэлцэнэ | News.MN

Үндсэн хуулийн цэц сонгуулийн хуультай холбоотой маргааныг хянан хэлэлцэнэ

Үндсэн хуулийн цэц сонгуулийн хуультай холбоотой маргааныг хянан хэлэлцэнэ

Үндсэн хуулийн цэц сонгуулийн хуультай холбоотой маргааныг хянан хэлэлцэнэ

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29  дүгээр зүйлийн 29.8 дахь хэсэгт “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно.” гэж, мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.9,  32.3.11 дэх заалтад нэр дэвшүүлсэн нам, эвсэл болон бие даан нэр дэвшигч нь “авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байсан эсэх талаарх холбогдох байгууллагын лавлагаа.”-г Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлэхээр хуульчилсан байна.

Хуулийн дээрх заалтууд нь Үндсэн хуульд нийцээгүй байна гэсэн мэдээллүүдийг нэр бүхий иргэд  Үндсэн хуулийн цэцэд ирүүлжээ.

Эдгээр мэдээллийн дагуу үүссэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хийнэ гэж Цэцийн хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-04-28 203.91.119.10

Авлига, албан тушаалын хэргээр шүүхээр ял сонссон бол сонгуульд нэр дэвшүүлэхгүй байж болно. Гэхдээ гол учир нь энэ заалт ганцхан Н.Энхбаяр гэдэг хүнд л зориулагдсанд байгаа юм. Энэ нь өөрөө ардчилсан зарчимд нийцэхгүй. Үүний цаана Оюутолгой, Тавантолгой гээд томоохон ордуудаас ашиг хүртэх гэсэн бизнесийн бүлэглэлийн эрх ашиг ч байна. Тэгэхээр гол асуудал Н.Энхбаяр гэсэн ганц хүндээ биш. Ардчилал хүний эрх цаашлаад Монголын хувь заяатай холбоотой асуудал юм.

Avatar

Зочин 2020-04-28 103.212.118.27

Хамгийн гол нь бух том гарын авилгачин хулгайч нар эрх баригчидтай хуйвалдаад шуух, ялаас мултраад негее муу Энхбаяр л рио тинтогийхны араанд зуулттайгаараа хасагдах гээд бгаад л бух учир бгаа юм. Атг, цагдаа дээр хэрэг нээгдсэн бух хумуусийг сонгуульд оруулахгуй бх нь шудрага есонд нийцнэ

Avatar

ИРГЭН 2020-04-28 183.81.171.2

ЭЛДЭВ МУУ ЮУМАНД ХУТГАЛДСАН БААГИЙНУУД ГАРЦ ХАЙГААД БҮР СҮҮЛДЭЭ ҮНДСЭН ХУУЛЬ РУУ ХАЛДАЖ ЭХЛЭХ ШИВ ДЭЭ ХАХА.. МУУ ЮМ ХИИГЭЭГҮЙ НАМАЙГ ЭНЭ ҮНДСЭН ХУУЛЬ Л СОНГУУЛЬД ДЭВШҮҮЛЭХГҮЙ БАЙНА ГЭЭД Л ШҮЛСЭЭ ҮСЧҮҮЛЖ ЭХЭЛСЭН ҮҮ ???? ХАХА .. ХУЛГАЙЧИД ЖДҮЧИД АЛУУРЧИД б**с БАЗАРГЧИД ДАЛД ОР ЦААШАА БАЙ… СОНГУУЛЬД БҮҮ ОР

Avatar

Бэлтгэл ахмад Д.Батмөнх 2020-04-28 202.21.105.115

ҮХЦ Монгол эмэгтэйчүүдийг өгзөгдөхийг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргаж чадсан юм чинь өөр юуг ч яаж ч шийдвэрлэж мэднэ. Монгрочуудаа үүнд нэг их гайхаад байх юмгүй шүү. Өгзөгөө огцруулчихаад дараа нь хууль яриач

Avatar

Зочин 2020-04-28 202.9.46.153

АВЛИГАЧИН ХУЛГАЙЧДАА ХААЦАЙЛААД НЭР ДЭВШҮҮЛЭЭД Л ҮЗ Л ДЭЭ ШОРООТОЙ ХУТГААД ӨГЬЕ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж