Талбай дээр шүлсээ хаявал шар хуудас хүртэнэ

Хуучирсан мэдээ: 2020.04.28-нд нийтлэгдсэн

Талбай дээр шүлсээ хаявал шар хуудас хүртэнэ

Талбай дээр шүлсээ хаявал шар хуудас хүртэнэ

Английн хөлбөмбөгийн Премьер лиг коронавирусийн тархалтыг хязгаарлах үүднээс тоглолтын дундуур шүлсээ хаясан дасгалжуулагч, тамирчдад шар хуудас хүртээх шийдвэрийг хэлэлцэж байна. Дэлхийн хамгийн өрсөлдөөнтэй лиг болох Премьер лиг ирэх зургадугаар сарын 8-нд эргэн үргэлжлэх төлөвлөгөөтэй байгаа учир засгийн газрынхаа хэрэгжүүлж буй бүхий л зөвлөмж, зааврын дагуу ажиллах ажиллах хэрэгтэй болсон.

Одоогийн байдлаар Арсенал, Тоттенхэм Хотспур, Вест Хем зэрэг багууд бэлтгэлийн баазуудаа нээж, тамирчдаа бэлтгэл хийхийг зөвшөөрсөн нь түр хугацаанд зогсоод буй лигээ үргэлжлүүлэх эхний алхам болж байна.

FIFA буюу Олон улсын хөлбөмбөгийн холбооны Эрүүл мэндийн хорооны дарга Майкл Д’Хүй тамирчид талбай дээр шүлсээ хаях нь цар тахлын тархалтыг дэмжинэ гэж бодож байгаагаа мэдэгджээ. Тэрбээр “Хөлбөмбөгт шүлсээ хаях нь энгийн үзэгдэл бас үнэхээр эрүүл ахуйн бус үйлдэл. Хэрэв бид хөлбөмбөгийн эргүүлэн авчрахыг хүсвэл үүсч болох эрсдэлтэй алхмуудаас зайлсхийх хэрэгтэй. Хөлбөмбөгөө үргэлжлүүлэхээс өмнө маш анхааралтай бодох хэрэгтэй” хэмээжээ.

Мөн үүнээс гадна Английн Премьер лиг солилцоо наймааны цонхоо наймдугаар сарын сүүл гэхэд нээх бодолтой байгаа аж. Ямар ч байсан удахгүй тун сонирхолтой шийдвэрүүд гарна хэмээн эх сурвалжууд мэдээлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж