Хятад хүүхдүүд “зай баригч малгай” өмсөн хичээллэж байна | News.MN

Хятад хүүхдүүд “зай баригч малгай” өмсөн хичээллэж байна

Хятад хүүхдүүд “зай баригч малгай” өмсөн хичээллэж байна

Хятад хүүхдүүд “зай баригч малгай” өмсөн хичээллэж байна

БНХАУ-ын Ханжоу хотын бага сургууль хаалгаа нээж, сурагчдадаа хичээлээ зааж эхэлжээ. Ингэхдээ сурагчдын дүрэмт хувцсанд нэгэн сонирхолтой нэмэлт өөрчлөлт оруулсан байна. Тэр нь хүүхдүүдийг хоорондоо зай барих ёстойг сануулах зорилготой кардонон цаасаар хийсэн, урт далавчтай малгай аж.

Ханжоу хотын бага сургуулиудын хамгийн урт өвлийн амралт энэ долоо хоногт дуусч, нэгээс гуравдугаар ангийнхан эргэн хичээлдээ сууж эхэлсэн байна. Янжэн гэх бага сургууль харин сурагчдадаа өөрсдийн гараар нэг метр далавчтай малгай хийж ирэх даалгавар өгчээ.

Нутгийн нэгэн хэвлэлд мэдээлснээр, сурагчид хоолны цагаар малгайгаа тайлж болох ба корридороор явахдаа малгайныхаа далавчийг цохихгүйн тулд хажуу талаараа харан явж байгаа аж. Түүнээс гадна сурагчдад өдөр бүр маск тарааж, халууныг нь тогтмол шалгаж буй юм байна.

Ханжоу хот ийнхүү далавчтай малгай өмсөх болсон нь анх удаа биш аж. Тухайлбал, өмнө нь Сүн гүрний үед буюу X зуунд хотын албан тушаалтнуудыг бие биенийхээ чихэнд нууц үг шивнэхийг болиулахын тулд бүгдэд нь далавчтай малгай өмсүүлэх тушаал гарч байжээ.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ХөөрхөнХөөрхөн
5
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Монгол улсын иргэн 2020-04-28 202.9.46.72

Том гүрэн ч том л байх юм даа.Хамгийн гол нь зөв удирдагч, түүний хамтран ажиллагч үнэнч зүтгэгчид.Мэдээж аль ч улсын төрийн өндөрлөгүүд тусгай хангамжтай, өндөр цалинтай байгаа.Гэхдээ тэдэнд эх оронч сэтгэлгээ сайн дархлаажжээ.Улс баян бол иргэн баян гэдэг үгийн утга хятадын хөгжлөөс харагдаж байна.Тэгэхэд манай хүн ам хятадын нэг тосгонтой л тэнцүү байх. Ийм их баялагтай, 3-хан сая хүнийг сүүлийн 20 жилд МАНАН ёстой манантууллаа. Төрийн өндөрлөг гараад улс орноо зөв удирдвал баяжих юу ч биш.

Avatar

Zohin 2020-04-28 66.181.161.5

Harin tiimee negent l dotooddoo haldvar tarhaaguo yom chiny ahlah angiudaa hicheel oruulah bsiin. Buh surguuly ny 2 eeljtei olon huuhedtei bj. Ersdeliig zuv tootsoj zuv uneleh heregtei sh tee

Avatar

zOCHIN 2020-04-28 66.181.161.14

Mongol huuhduuded zoriulsan surguuliudiin tusuviig heveer ni uldeej baina uu, esvel zamaas ni uur tender nertei Tom mungun duntei jijighen barilganuudiin tusul ruu orchood ulsiin munguur hanaj tsadahaa medehgui bayjigsadiin jorlon ruu orood baina uu. Huuhduud neg angidaa 40-50 huuhedtei hicheellej baina. Coronatai yed uul ni shireend neg negeeree 20 oos deeshgui huuhedtei hicheellevel ug ni zugeer um baina daa. Odoo barigdaj baigaa Surguuliudaa ireh 9 sar gehed duusgaval zugeer l bna

Avatar

Зочин 2020-04-28 192.82.75.8

Сургалтын үйл ажиллагаа явуулдаг түрээсийн байрнуудад хамгийн багадаа 10-20 өрөө байна гэхэд л 200 гаруй хүний бөөгнөрөл үүсгэнэ.Сургалт нэрийн доор 3-4 цаг тасралтгүй нэг орчинд хичээллэнэ. Танхимын сургалт бол зайлшгүй нээх чухал асуудал биш. Жолооны сургалтууд ихэвчлэн сургуулиудад явагддаг. Нэг кабинд 5-6 чихээд 4-5 цаг болно. Ер нь сургалтанд 200-500 төгрөг төлөөд сургалтанд суугаад халдварт өвчин авна эмчлүүлэх гээд 3-5 сая төгрөг төлөөд 2 сар эмнэлэгт хэвтэнэ залуусаа тэвчих хэрэгтэй

Avatar

Зочин 2020-04-28 202.9.46.3

Дотоодын халдварын голомт байхгүй байхад ингэж сургаар сүржигнэхээ болимоор байна

Avatar

ББ 2020-04-28 150.129.143.144

Гэтэл манайх додоодоосоо халдвар тараагаагүй байж л хамаг юмаа хорьчих юм даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж