БНХАУ-ын Ханжоу хотын бага сургууль хаалгаа нээж, сурагчдадаа хичээлээ зааж эхэлжээ. Ингэхдээ сурагчдын дүрэмт хувцсанд нэгэн сонирхолтой нэмэлт өөрчлөлт оруулсан байна. Тэр нь хүүхдүүдийг хоорондоо зай барих ёстойг сануулах зорилготой кардонон цаасаар хийсэн, урт далавчтай малгай аж.
Ханжоу хотын бага сургуулиудын хамгийн урт өвлийн амралт энэ долоо хоногт дуусч, нэгээс гуравдугаар ангийнхан эргэн хичээлдээ сууж эхэлсэн байна. Янжэн гэх бага сургууль харин сурагчдадаа өөрсдийн гараар нэг метр далавчтай малгай хийж ирэх даалгавар өгчээ.
Нутгийн нэгэн хэвлэлд мэдээлснээр, сурагчид хоолны цагаар малгайгаа тайлж болох ба корридороор явахдаа малгайныхаа далавчийг цохихгүйн тулд хажуу талаараа харан явж байгаа аж. Түүнээс гадна сурагчдад өдөр бүр маск тарааж, халууныг нь тогтмол шалгаж буй юм байна.
Ханжоу хот ийнхүү далавчтай малгай өмсөх болсон нь анх удаа биш аж. Тухайлбал, өмнө нь Сүн гүрний үед буюу X зуунд хотын албан тушаалтнуудыг бие биенийхээ чихэнд нууц үг шивнэхийг болиулахын тулд бүгдэд нь далавчтай малгай өмсүүлэх тушаал гарч байжээ.
Эх сурвалж: RT.COM
Холбоотой мэдээ