Боинг: Агаарын тээврийн салбар эргэн сэргэхэд хэдэн жил шаардлагатай | News.MN

Боинг: Агаарын тээврийн салбар эргэн сэргэхэд хэдэн жил шаардлагатай

Боинг: Агаарын тээврийн салбар эргэн сэргэхэд хэдэн жил шаардлагатай

Боинг: Агаарын тээврийн салбар эргэн сэргэхэд хэдэн жил шаардлагатай

Боинг компанийн Гүйцэтгэх захирал Дэвид Калхун агаарын тээврийн салбарын томчууд болон хувьцаа эзэмшигчидтэй өчигдөр/2020.04.27/ цахим уулзалт зохион байгуулж, нөхцөл байдлын талаар байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр “Нурж унасан бүхэн сэргэхэд хугацаа хэрэгтэй. Энэ бол бидний хэзээ ч үзээгүй өөр нөхцөл байдал. Тахлын өмнөх түвшинд эргэн очиход хэдэн жил болно. Одоогийн нөхцөл байдал тааварлахын аргагүй, маш хурдан өөрчлөгдөж байна. Байдал хэзээ тогтворжихыг таамаглахад ч тун хэцүү. Юу юунаас илүү нөхцөл байдал сайжирсны дараа зах зээл жижгэрч, үйлчлүүлэгчдийн шаардлага өөрчлөгдсөн байх болно” хэмээн ярьжээ.

Түүнээс гадна Боинг компани ирэх хагас жилд тэсч үлдэхийн тулд мөнгө зээлж, төсвөө танах хэрэгтэй болсон аж. Цар тахал дэгдэхээс өмнө ч тус компанид олон асуудал тулгараад байсан билээ. Тухайлбал, хэд хэдэн ослоос болж 346 хүний амь хохирсон учир Боинг 737 макс онгоцуудыг нисгэхийг хориглосон юм.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

21 2020-04-28 66.181.187.217

Jhan asuudal garakhad l dampuurakh geed baihiin ehneesee uhel seheliin irmeg deer yavj baisan uymoo haashain

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж