Нацү башёд 22 монгол бөх барилдана | News.MN

Нацү башёд 22 монгол бөх барилдана

Нацү башёд 22 монгол бөх барилдана

Нацү башёд 22 монгол бөх барилдана

Мэргэжлийн сүмо бөхийн ирэх тавдугаар сард зохион байгуулагдах нацү башёгийн банцүкэг олон нийтэд танилцуулжээ. Саяхан нэг ояката болон таван бөх шинэ коронавирусийн халдвар авч, Японы сүмогийн холбооноос ирэх нацү башегийн нээлтийг хоёр долоо хоногоор хойшлуулж, тавдугаар сарын 24-нд болгосон билээ. Гэвч цар тахлын нөхцөл байдлыг ажиглан башёг үзэгчгүйгээр, эсвэл бүрмөсөн цуцлах талаар ярилцана хэмээж байсан ч Сүмо бөхийн холбоо банцүкэгээ зарлажээ. Нацү башёд Асанояама анх удаагаа Озеки цолтой барилдах бол дараах 22 монгол бөх энэ удаагийн башёд зодоглох тов гарав.

-Макүүчи зиндаанд: Хакүхо М.Даваажаргал, Какүрюү М.Ананд, Кирибаяама Б.Лхагвасүрэн, Тамаваши Б.Мөнх-Оргил, Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ тэргүүтэй таван бөх

– Жүрёо зиндаанд: Азүмарюү С.Тодбилэг, Чиёошома Г.Мөнхсайхан, Кёкүшүхо Т.Эрдэнэбаатар, Ичиножо А.Ичинноров, Хошорюү С.Бямбасүрэн, Даишохо Ч.Шижирбаяр, Миторюү Б.Төрболд тэргүүтэй долоон бөх

– Макүшита зиндаанд: Сакигакэ Я.Баттүшиг, Кёкүсотэн Э.Энхманлай, Кагамио Б.Нанжид, Сэиро Өнөболд зэрэг дөрвөн бөх

– Санданмэ зиндаанд: Ёошояама Б.Анхбаяр, Саданохикари Д.Наранцогт, Гочозан Ууганбаатар, Даитэнма Н.Чинзориг, Хокүтэнкаи Г.Сүхбат, Дэванорюү Т.Тэмүүлэн зэрэг зургаан бөх тус тус барилдана.

ЭХ СУРВАЛЖ: sumo.or.jp

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ядуугийн зовлон 2020-04-28 88.18.93.33

Одоо болно доо. Үхэлдээд зүтгээд байхын. Жоохон жолоогоо татааад нутгын иргэдэд нь индрийн нь чөлөөлж өг. Ядуугийн зовлонг ойлгож байна гэхдээ учиртай лл амьдрахымсан

Avatar

Зочин 2020-04-28 66.181.161.70

Ажил нь шүү дээ…ажиллаад байх хэрэгтэй….энд ажил байхгүй шүү дээ…харин чи атаархаж суулгүй хашаа хороогоо өөд нь тат….

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж