Ухаалаг ирээдүйн зүгт уриатай Капитрон банк Монгол Улсад хамгийн анхны интернэт банкны үйлчилгээг нэвтрүүлж, өнөөгийн банкны салбарын дижитал шилжилтэнд үсрэнгүй хөгжлийг бий болгоход хувь нэмрээ оруулсан шигээ “Опен банкинг” /Open Banking/ үйлчилгээг нэвтрүүллээ. “Опен банкинг” үйлчилгээ гэдэг нь Open API гэсэн технологи дээр суурилсан байгууллагуудад зориулсан бусад банкуудын “Корпрэйт гетвэй” үйлчилгээтэй төстэй үйлчилгээ юм.
Танд илүү ойлгомжтойгоор тайлбарлавал банкны системд танай байгууллагын систем холбох байдлаар банкны үйлчилгээг авна. Өөрсдийн үйлчилгээний системээ холбон төлбөр тооцоогоо хийх, санхүүгийн гүйлгээ, түүнтэй холбоотой процессоо автоматжуулах боломжтой. Одоогоор зочид буудлын онлайн систем хийсэн iHotel, нийгмийн асуудлыг шийдэх зорилготой ”Жорлонгоо өөрчилье” хөдөлгөөн зэрэг байгууллагууд Опен банкинг үйлчилгээг ашиглаж эхлээд байна. Зөвхөн шинэ стартапп, финтек компаниуд ч бус томоохон компаниуд ч өөрийн төлбөр тооцооны шийдэлдээ “Опен банкинг” үйлчилгээг ашиглах боломжтой.
Хэрвээ та энэхүү үйлчилгээг ашиглахаар туршиж үзэхийг хүсвэл https://open.capitronbank.mn/ хэсгээр нэвтэрч хөгжүүлэгч нарт зориулсан гарын авлага, зааврыг аваарай.
Та банкны үйлчилгээг интернет банк, смарт буюу гар утасны апп, салбар тооцооны төвөөр дамжуулан авдаг байсан бол одоо өөрийн байгууллагын системийг банкны системд холбосноор банкны үйлчилгээг илүү хялбар, хүртээмжтэй авах боломж бүрдлээ. Цаашид энэ үйлчилгээнд тулгуурласан шинэ бизнесийн санаагаа хөгжүүлэх боломжийг ч олгож байгаагаараа онцлог юм.
Төлбөр тооцоогоо хялбараар шийдээд бизнесээ шинэ шатанд гарга!
Капитрон банк – Ухаалаг ирээдүйн зүгт
Холбоотой мэдээ