Олон улсад хүүхэд коронавирусийн халдвар авсан тохиолдол тун цөөн байгаа нь баярлууштай. Гэтэл Их Британийн ерөнхий эмч нар хүүхдүүд коронавирусийн үлдэц, эсвэл өөр эмгэг үүсгэгчийн нөлөөгөөр Covid-19-тэй төстэй нууцлаг хам шинжээр өвчилж байгааг анхааруулсан байна.
Өчигдөр/2020.04.27/ Лондоны ерөнхий эмч нар дээрх анхааруулгатай холбоотой өөрсдийн тэмдэглэлээ эрүүл мэндийн сэтгүүлд хэвлүүлжээ. Мөн хүүхдийн эрчимт эмчилгээний нийгэмлэг ч ижил тэмдэглэл илгээж дээрх анхааруулгыг баталсан байна.
Тэдний анхааруулгаас харахад сүүлийн гурван долоо хоногт Лондон болон Британийн бусад эмнэлгүүдэд олон эрхтэн тогтолцоог хамарсан үрэвсэлт өвчнөөр өвчилж, эрчимт эмчилгээ шаардлагатай болж буй бүх насны хүүхдийн тоо тодорхой хэмжээгээр өсч байгааг онцолжээ. Мөн тус үрэвсэлт өвчин Covid-19 өвчнийхтэй ижил шинж тэмдгүүдтэй байгаагаас харахад өвчин үүсгэгч нь SARS-CoV2 вирусийн үлдэц, эсвэл одоогоор мэдэгдээгүй байгаа өөр нэг нууцлаг эмгэг үүсгэгч байж болзошгүй бөгөөд энэ асуудалд яаралтай анхаарал хандуулах шаардлагатай хэмээсэн байна.
Хүүхдүүдийг өвчлүүлж буй тэрхүү нууцлаг өвчний хам шинж нь Covid-19 өвчний хүндэрсэн үетэй төстэй гэнэ. Эмч нарын мэдээлж буйгаар хүүхдүүдэд хордлогын шок, Кавасакийн өвчний шинж тэмдэгтэй хавсран илэрч, цусны үзүүлэлтүүд Covid-19 өвчний хүндэрсэн үеийнхтэй ижил болж буй аж. Кавасакийн өвчин нь ихэвчлэн таваас доош насны хүүхдүүдэд илэрдэг дархлааны системийн эмгэг бөгөөд ихэвчлэн өндөр халуурах зэрэг вирусийнхтэй ижил шинж тэмдэг үзүүлдэг гэнэ. Үүнээс гадна шинэ өвчнөөр өвчилсөн хүүхдүүдэд хэвлийгээр өвдөх, ходоод гэдэсний хямрал, зүрхний үрэвсэл зэрэг шинж тэмдгүүд ажиглагдаж байна гэжээ.
Хамгийн хачирхалтай нь, өвчилсөн хүүхдүүдийн зарим нь коронавирусийн халдвартай, зарим нь өмнө нь халдвар аваад, эдгэсэн гэгдэж байна. Тиймээс дээрх синдром нь Covid-19 өвчний үргэлжлэл байж болох юм.
Эх сурвалж: RT.COM
иргэн 2020-04-28 122.201.31.204
Элдэв ханиад өвчний эсрэг хийсэн вакцины хор хөнөөл илэрч байгаам биш үү. Эртний Монголчууд аугаа ухаантнууд байсан учраас өнөөгийн тэнэг бидэнд идэх ххол, амьсгалах агаар хэрэглэх хэрэглээ, зан заншил үлдээж өвлуулж өгсөн буё уу. Үүнээс хамгийн гол зүйл нь зөв санаатай зөв амьдралтай хүнлэг сайхан сэтгэлтэй сайн сайхан бүхэнд тэмүүлж явбал элдэв муу муухай өвчин зовлонгоос ангид байхыг дархлаажуулж өгсөн бус уу. Бодмоор л юм
Зочин 2020-04-28 202.21.107.86
Гар утас компьютер ийн ихэдсэн хэрэглээний өвчин гарч байгаа байх. Учир нь тархи нүд их ачаалалд орж хүчилтөрөгчөө илүү зарцуулснаас нарийн бүдүүн гэдэс амьсгал хүчилтөрөгчийн дутагдалд орж дутуу амьсгалд хэвшиж ядраад нарийн бүдүүн гэдэсний үрэвсэл өвчинд нэрвэгдэж байгаа биз. Тэгээд улирлын ханиадны вирустэй мутацлагдаад онош нь ойлгомжгүй болж байгаа байхдаа.
Зочин 2020-04-28 103.80.210.183
дэлхий бурханаас хийж буй тэмцэл шүү яаж ч хүнийг хуурахаа мэднээ
Зочин 2020-04-28 66.181.161.122
Ямар ч өвчин эдгэсэн ч гэсэн бүрэн алга болдоггүй, зүгээр л дарагддаг. Тэгээд өөр өвчнөөр өвдөж дархлаа сулрангуут хүндэрч гарч ирдэг. Тэгэхдээ тухайн шинэ өвчинтэй хавсарч илэрсэн нь тэр байх
Зочин 2020-04-28 122.201.19.99
teneg ner ugdug yum be. sedviinhee utgiig anhaaarch uzdeggyi yum baih daa
Зочин 2020-04-28 203.91.115.251
Синдром гэдэг үг нь өөрөө хам шинж гэсэн үг шүү
Зочин 2020-04-28 202.131.225.197
Хүүхдүүдэд Ковид-19-ийн өвөрмөц хам шинж илэрч байна гэдэг ч юм уу, Хүүхдүүд Ковид-19-ийн өвөрмөц хам шинжээр өвдөж байна гэдэг ч юм уу, ямартай ч найруулгаа сайжруулах л хэрэгтэй байна даа.