Хүүхдүүд Covid-19-ийн хам шинж бүхий үл мэдэгдэх өвчнөөр өвчилж байна

Хуучирсан мэдээ: 2020.04.28-нд нийтлэгдсэн

Хүүхдүүд Covid-19-ийн хам шинж бүхий үл мэдэгдэх өвчнөөр өвчилж байна

Хүүхдүүд Covid-19-ийн хам шинж бүхий үл мэдэгдэх өвчнөөр өвчилж байна

Олон улсад хүүхэд коронавирусийн халдвар авсан тохиолдол тун цөөн байгаа нь баярлууштай. Гэтэл Их Британийн ерөнхий эмч нар хүүхдүүд коронавирусийн үлдэц, эсвэл өөр эмгэг үүсгэгчийн нөлөөгөөр Covid-19-тэй төстэй нууцлаг хам шинжээр өвчилж байгааг анхааруулсан байна.

Өчигдөр/2020.04.27/ Лондоны ерөнхий эмч нар дээрх анхааруулгатай холбоотой өөрсдийн тэмдэглэлээ эрүүл мэндийн сэтгүүлд хэвлүүлжээ. Мөн хүүхдийн эрчимт эмчилгээний нийгэмлэг ч ижил тэмдэглэл илгээж дээрх анхааруулгыг баталсан байна.

Тэдний анхааруулгаас харахад сүүлийн гурван долоо хоногт Лондон болон Британийн бусад эмнэлгүүдэд олон эрхтэн тогтолцоог хамарсан үрэвсэлт өвчнөөр өвчилж, эрчимт эмчилгээ шаардлагатай болж буй бүх насны хүүхдийн тоо тодорхой хэмжээгээр өсч байгааг онцолжээ. Мөн тус үрэвсэлт өвчин Covid-19 өвчнийхтэй ижил шинж тэмдгүүдтэй байгаагаас харахад өвчин үүсгэгч нь SARS-CoV2 вирусийн үлдэц, эсвэл одоогоор мэдэгдээгүй байгаа өөр нэг нууцлаг эмгэг үүсгэгч байж болзошгүй бөгөөд энэ асуудалд яаралтай анхаарал хандуулах шаардлагатай хэмээсэн байна.

Хүүхдүүдийг өвчлүүлж буй тэрхүү нууцлаг өвчний хам шинж нь Covid-19 өвчний хүндэрсэн үетэй төстэй гэнэ. Эмч нарын мэдээлж буйгаар хүүхдүүдэд хордлогын шок, Кавасакийн өвчний шинж тэмдэгтэй хавсран илэрч, цусны үзүүлэлтүүд Covid-19 өвчний хүндэрсэн үеийнхтэй ижил болж буй аж. Кавасакийн өвчин нь ихэвчлэн таваас доош насны хүүхдүүдэд илэрдэг дархлааны системийн эмгэг бөгөөд ихэвчлэн өндөр халуурах зэрэг вирусийнхтэй ижил шинж тэмдэг үзүүлдэг гэнэ. Үүнээс гадна шинэ өвчнөөр өвчилсөн хүүхдүүдэд хэвлийгээр өвдөх, ходоод гэдэсний хямрал, зүрхний үрэвсэл зэрэг шинж тэмдгүүд ажиглагдаж байна гэжээ.

Хамгийн хачирхалтай нь, өвчилсөн хүүхдүүдийн зарим нь коронавирусийн халдвартай, зарим нь өмнө нь халдвар аваад, эдгэсэн гэгдэж байна. Тиймээс дээрх синдром нь Covid-19 өвчний үргэлжлэл байж болох юм.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж