"Салхитын мөнгөний ордын" хэргийн шүүх хурал хойшиллоо

Хуучирсан мэдээ: 2020.04.28-нд нийтлэгдсэн

"Салхитын мөнгөний ордын" хэргийн шүүх хурал хойшиллоо

"Салхитын мөнгөний ордын" хэргийн шүүх хурал хойшиллоо

НЭМЭЛТ: 16:20 ЦАГ

Ш.Мөнгөншагай нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан хойшиллоо. Тодруулбал, шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүгдэгч Б.Сайханцэцэг өөрийн сонгон авсан өмгөөлөгч П.Одонтунгалагаас татгалзаж, өөр өмгөөлөгч авах хүсэлт гаргаснаар шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн байна.

Иймд шүүгдэгч Б.Сайханцэцэгийн өмгөөлүүлэх эрхийг хангах үүднээс шүүх хуралдааныг хойшлуулж, тавдугаар сарын 14-ний өдрийн 10.00 цагт хэргийг хэлэлцэхээр товложээ.

САЛХИТЫН МӨНГӨНИЙ ОРДТОЙ ХОЛБООТОЙ ХЭРГИЙГ ШҮҮЖ БАЙНА

“Салхитын мөнгөний орд"-ын хэрэгт холбогдсон Б.Мөнгөншагай нарын нэр бүхий 15 хүнд холбогдох шүүх хурал өнөөдөр /2020.04.28/ Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхийнхээ хүрээнд нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн байдаг. Тэднээс зургаан шүүгчийг "Салхитын мөнгөний орд"-ын хэрэгт холбогдуулан хэргийг тусгаарлаж, яллах дүгнэлт үйлдээд байгаа юм.

Тодруулбал,

  • Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч Г.Цагаанцоож, Ц.Амарсайхан, Д.Цолмон, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр,
  • Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар,
  • Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Сайханцэцэг,
  • Хахууль өгсөн үйлдэлд Ш.Мөнгөншагай, Г.Жаргалан, зуучилсан үйлдэлд Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн даргаар ажиллаж байсан, хошууч Г.Алтан-Очир нарын  15 хүнийг буруутган  Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 22.4, 22.5-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд шилжүүлээд байгаа билээ.  

Шүүхийн шийдвэрийн талаар эргэн мэдээлэх болно.

Э.БУРАМ

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж