Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлнэ үү

Хуучирсан мэдээ: 2020.04.28-нд нийтлэгдсэн

Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлнэ үү

Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлнэ үү

Баянзүрх дүүргийн хэмжээнд 2020 оны 04 дүгээр сар гарснаас хойш хоёр удаа нийт 11.5 га талбайд ой хээрийн түймэр гарсан. Тодруулбал, дүүргийн 11 дүгээр хороо Сүүл даваад 6,2 га талбайг хамарсан ой хээрийн түймэр гарсан бол 20 дугаар хороо Шар хоолойн Булгийн эх, Шарилын энгэрт 5 га талбайг хамарсан ой хээрийн түймэр гарч дүүргийн Онцгой байдлын хэлтэс, мэргэжлийн ангиуд түргэн шуурхай ажиллаж унтраагаад байна.

Иймд иргэд та бүхэн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл ногоон бүсэд зорчихгүй байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлнэ үү хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж