Германд коронавирусийн халдвараас сэргийлэн олон нийтийн газарт амны хаалт зүүхийг зайлшгүй үүрэг болгожээ. Улмаар амны хаалт зүүгээгүй хүнийг 5000 хүртэлх еврогоор торгох болсныг Даваа гариг (2020.04.27)-т мэдээлжээ.
Герман улс нь халдвар тархахын эсрэг хориг, хязгаарлалтын олон арга хэмжээгээ өнгөрсөн долоо хоногт цуцалж, 800 метр/квадратаас бага талбайтай дэлгүүрүүдийг нээсэн юм. Гэхдээ амны хаалт зүүх шаардлага хэвээр үлдэхийг Германы канцлер Ангела Меркель сануулжээ. Германд муж, бүс нутгаасаа шалтгаалан амны хаалт зүүхгүй олон нийтийн газар явбал 150-5000 хүртэлх еврогоор торгох аж.
Германд коронавирусийн халдвараар 158 мянга гаруй хүн өвчилж, 6126 хүн нас баржээ. Дэлхий дахинаа нийт 3 сая 64 мянга гаруй хүн халдвар авсны 922 мянга гаруй нь эдгэрсэн байна.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ