Сарьсан багваахай идэж буй бичлэг хийсэн эмэгтэй уучлал гуйжээ

Хуучирсан мэдээ: 2020.04.28-нд нийтлэгдсэн

Сарьсан багваахай идэж буй бичлэг хийсэн эмэгтэй уучлал гуйжээ

Сарьсан багваахай идэж буй бичлэг хийсэн эмэгтэй уучлал гуйжээ

Үл мэдэгдэх нууцлаг коронавирус дэлхийн олон улсад дэгдэж, сарьсан багваахайн махнаас гаралтай гэгдэх болсонтой зэрэгцэн нэгэн хятад блоггер эмэгтэйн сарьсан багваахай идэж буй бичлэг цахим орчинд вирусээс ч хурдан тархаж, олны дургүйцлийг хүргэсэн билээ.

Тус бичлэгийг анх Хятадын алдартай блоггер аяллын нэвтрүүлгийн хөтлөгч Ван Мэнгюүн 2016 онд номхон далайн өрнө хэсгийн Палау арлууд дээр аялж явахдаа хийсэн аж. Бичлэг дээр Ван дуран руу инээмсэглэж, чанаж болгосон сарьсан багваахайг соусанд дүрээд хазаж, “Сарьсан багваахай яг л тахиа шиг үнэхээр сайхан амтагдаж байна” хэмээж байгаа нь гардаг.

Гэтэл нэгдүгээр сарын дунд үеэр нууцлаг коронавирус аль хэдийнэ хэдэн арван хүний аминд хүрсэн үед Хятадын эрдэмтэд шинэ коронавирус нь сарьсан багваахайнаас гаралтай байж болзошгүй хэмээн мэдэгдсэний дараа дээрх бичлэг дахин гарч ирж, цахим ертөнцөд маш хурдан тарсан юм.

Тус бичлэгийг үзсэн олон хүн дургүйцлээ илэрхийлж, тэр бүү хэл харааж зүхсэн билээ. Харин бичлэгийн эзэн Ван Мэнгюүн үзэгчдээс уучлал хүсч, “Би ердөө нутгийн иргэдийн өдөр тутмын амьдралыг л бодитоор харуулахыг хичээсэн. Би тэр үед сарьсан багваахай энэ өвчний эх үүсвэр гэдгийг мэдээгүй. Тухайн үед үнэхээр энэ талаар тайлбар болон анхааруулга байгаагүй” хэмээгээд, дахин амьтны мах идэхгүй гэдгээ амлажээ. Удалгүй ихэнх цахим сүлжээнд тус бичлэгийг устгасан ч үе үе өөр ижил бичлэгүүд дахин тарж, дахин олны дургүйцлийг хүргэсээр байна.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж