Монгол Улсад генерал цол бий болсны 76 жилийн ойн өдөр тохиож байна | News.MN

Монгол Улсад генерал цол бий болсны 76 жилийн ойн өдөр тохиож байна

Монгол Улсад генерал цол бий болсны 76 жилийн ойн өдөр тохиож байна

Монгол Улсад генерал цол бий болсны 76 жилийн ойн өдөр тохиож байна

БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн тогтоолоор цэргийн гарамгай 11 зүтгэлтэнд 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр генерал хэмээх цэргийн дээд цол олгосон түүхтэй.

Тухайн үеэс хойш буюу жил бүрийн энэ өдрийг  “Генералуудын өдөр” болгон тэмдэглэж ирсний 76 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож байна.

Онцгой байдлын байгууллагаас хурандаа генерал С.Равдан, хошууч генерал Ч.Мижид, хошууч генерал Э.Цэрэндорж, хошууч генерал Д.Лхагвасүрэн, дэслэгч генерал Ч.Түмэндэмбэрэл, дэслэгч генерал Г.Дамдинсүрэн, хошууч генерал Г.Махбариад, О.Отгонжаргал, хошууч генерал П.Сүндэв, хошууч генерал П.Даш, хошууч генерал Л.Гарамжил, хошууч генерал  О.Үржин,  хошууч генерал Т.Бадрал, бригадын генерал Г.Ариунбуян, бригадын генерал М.Энх-Амар нарын алтан мөрдөст генерал цолтнууд төрөн гарсан юм.

Монгол Улсад генерал цол бий болсны түүхт 76 жилийн ойг тохиолдуулан Онцгой байдлын байгууллагын нийт бие бүрэлдэхүүний өмнөөс алтан мөрдөст генералууддаа болон тэдний гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь  эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Мэндээ 2020-04-28 66.181.161.112

Нөхөр Генералуудын амрыг эрж мэндчилж байна. Монгол улсын төлөө зүтгэе. Ура Ура Ура.

Avatar

бодлын хулгайч 2020-04-28 66.181.167.53

МОНГГОЛ УЛСЫН ТӨЛӨӨ ЗҮТГЭЕ

Avatar

Зочин 2020-04-28 66.181.161.7

Гайхамшигтай түүхэн үйл явдал ажгуу. Хүн амынхаа тоонд харьцуулахад онцгой гоё харагддаг олон генералтай даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж